Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тендерийн урилга

 

Тендерийн урилга

rrr.jpg[/thumb]

Огноо: 2017-03-24

Тендер шалгаруулалтын нэр: БНХАУ-ын Эрээн хотын их дэлгүүрт хүнсний бараа борлуулах

“Монгол брэнд нэгдэл” ХХК нь Монголын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд гаргах төслийн хүрээнд Эрээний их дэлгүүртэй хамтран 2000 м.квадрат талбайд Монгол бараа бүтээгдэхүүн борлуулах анхны сүлжээ дэлгүүрээ нээж байгаатай холбогдуулан дараах тендерийн урилгыг хүргүүлж байна.

Тендерт оролцогчдоос БНХАУ-ын Эрээн хотын их дэлгүүрт хүнсний бараа борлуулах тендерт оролцохыг урьж байна.

“Монгол брэнд нэгдэл” ХХК-иас тендерт оролцогчдод олгож буй боломжууд:

-БНХАУ-ын Эрээн хотын их дэлгүүрийн 2000 м.квадрат талбайн 250 м.квадратад түрээсийн төлбөргүй үйл ажиллагаа эрхлэх

-Хамтын тэмдгээр бараа бүтээгдэхүүнийг баталгаажуулж, хамгаалах

-Нэгдсэн ERP систем

-Агуулах

-Ажиллах боловсон хүчинг сургах, хөгжүүлэх

-Ажилчдын цалин

-Ажилчдын амьдрах байр зэргийг Монгол брэнд ХХК хариуцан ажиллана.

Тендерт оролцогчдод тавигдах шаардлага:

-Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

-Сүүлийн 3 жил хүнсний бараа бүтээгдэхүүн борлуулах чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулсаныг нотлох баримтууд

-Хүнсний бараа бүтээгдэхүүний төрөл, ангилалаар гаргасан бүтээгдэхүүний жагсаалт (хүнсний импортын бараа бүтээгдэхүүний жагсаалтыг тусад нь гаргах)

-Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ

-Бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ

-Одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа салбар дэлгүүрийн хаяг, байршлын мэдээлэл

-Эргэлтийн хөрөнгийн мөнгөн дүнг тус тус ирүүлнэ үү.

Энэхүү тендерийг 2 үе шаттай зохион байгуулах бөгөөд тендерт оролцогчдын ирүүлсэн материалыг хүлээн авч ажлын 5 хоногийн дотор хянан үзээд шаардлагад нийцсэн компаниудтай хэлэлцээ хийсний үндсэн дээр гэрээ байгуулж ажиллах болно.

Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 15:00 цаг хүртэл

БНХАУ-ын Эрээн хотын их дэлгүүрт хүнсний бараа бүтээгдэхүүн борлуулах хүсэлт, онцлог давуу талаа илэрхийлсэн албан бичиг ирүүлнэ.

“Монгол брэнд нэгдэл” ХХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

99102331, 88095230

www.mongolbrand.mn

Info.mongolbrand.mn

[email protected]

Капиталчуудын ээлжит бэлэг “ГАЙХАМШИГ”
Капиталчуудын ээлжит бэлэг “ГАЙХАМШИГ”
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.