Төрийн өмчит МИАТ компани “Boeing” болон “Avolon” компаниудтай “Boeing 737 Max 8” загварын хоёр ширхэг шинэ онгоцыг түрээсээр авах гурван талт гэрээ байгуулжээ.Гэрээний дагуу “Boeing 737 Max 8” загварын хоёр шинэ онгоцыг 2019 оны I, II улиралд хүлээн авахаар тохиролцсон байна. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан шууд худалдан авах бус агаарын хөлгийн түрээсийн “Avolon” компаниар дамжуулан урт хугацаанд түрээсээр ашиглах нь илүү тохиромжтой хэмээн үзжээ.
Дашрамд дурдахад, МИАТ компант АНУ-ын “Boeing” компанитай анх 2011 онд гурван шинэ агаарын хөлөг авах гэрээ байгуулжээ. Үүний дагуу эхний онгоц болох “Boeing 767 300 er” хөлгийг 2013 онд хүлээн авч байсан юм.