Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын визний журамд өөрчлөлт орсон талаар Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ

БНСУ-ын визний журамд өөрчлөлт орсон талаар Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ

Өнөөдөр БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд яаманд тус улс руу зорчих визний журамд орсон өөрчлөлтийн талаар БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын зөвлөх И Тэ Юү мэдээлэл хийлээ. БНСУ-ын Засгийн Газраас 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн визний шинэчилсэн журмыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус өөрчлөлтөд визгүй зорчих гэдэг ойлголт үгүй болж олон удаагийн виз авдаг болсон юм.

БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын зөвлөх И Тэ Юү хэлэхдээ “БНСУ-ын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан тушаалаасаа огцорсон. Дараагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх  сарын 9-ны өдөр явагдахаар төлөвлөгдсөн. Дараагийн ерөнхийлөгч сонгогдох хүртэл улс төр, эдийн засаг зэрэг төрийн ажлуудыг ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ерөнхий сайдын удирдлага дор тогтвортой хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд БНСУ ардчилсан, зах зээлийн эдийн засгийг хэрэгжүүлсээр ирсэн. Зовсоны эцэст жаргадагийн адилаар өдгөө хүнд хэцүү байдал тулгараад буй ч энэ нь Солонгосын улс төр, эдийн засгийн системийг улам өндөр түвшинд хөгжүүлж, хүчтэй эдийн засгийг бий болгох нэгэн хурдасгах хүч болж байна.

БНСУ руу 2016 оны 11 дүгээр сард 216 хүн гарсан, 12 дугаар сард 213 хүн, 2017 оны нэгдүгээр сард 281 хүн гарсан гэсэн мэдээ байна. Өдөрт виз мэдүүлэхээр орж ирж байгаа хүмүүсийн тоо 600-700 болж нэмэгдсэн тул харлаж буй хүмүүсийн тоо ч нэмэгдэж байна. Тиймдээ ч хяналт чанга байгаа. Монголын хувьд БНСУ-д харлаж буй хүмүүсийн тоогоороо эхний гуравт орж байна ” хэмээлээ.

БНСУ-ын визний журамд өөрчлөлт орсон талаар Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ

ЭСЯ-нд олон удаагийн виз мэдүүлэх нөхцөлд “Сүүлийн хоёр жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон, Солонгосын хууль тогтоомжийг зөрчиж байгаагүй хүн” хамрагдаж байгаа. Урьд нь журамд байгаагүй заалт болох сүүлийн хоёр жилийн дотор дор хаяж нэг удаа хилээр орсон тамга заавал байх хэрэгтэйг мөн сануулж байгаа юм.

Мөн өмнө нь Монголоос Солонгос руу шууд нислэгээр ирэхэд визгүй нэвтрүүлдэг байсан бол шинэ журмаар гуравдагч улсаар дайран өнгөрсөн нислэгээр Солонгост ирсэн тохиолдолд визгүй нэвтрүүлэх юм байна. Ингэхдээ улсын тоог нэмж Европын найман улс байсныг Европын 30 улс болгож нэмсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээг ЭНД ДАРЖ үзнэ үү.

БНСУ-ын визний журамд өөрчлөлт орсон талаар Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ

БНСУ-ын визний журамд өөрчлөлт орсон талаар Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ

БНСУ-ын визний журамд өөрчлөлт орсон талаар Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ

“ХЯТАДЫН МОНГОЛ” Л БИШ ШҮҮ
“ХЯТАДЫН МОНГОЛ” Л БИШ ШҮҮ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА