Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Намынхаа нөхдөд гомдож явсан Гаалийн Х.Баатар Хөдөө аж ахуйн биржийн захирал боллоо

Намынхаа нөхдөд гомдож явсан Гаалийн Х.Баатар Хөдөө аж ахуйн биржийн захирал боллооХэвлэлүүдээр Гаалийн Х.Баатарын хэргийн талаар шуугин бичиж байсан үе бий. Тэгвэл нөгөөх Х.Баатар маань Хөдөө аж ахуйн биржийн захирлаар  ажиллаж эхэлжээ. Тэрбээр авлигын хэргээр хоригдож байхдаа намын удирдлагуудадаа захидал бичсэн нь эзэндээ очилгүй,  замдаа хэвлэл мэдээллээр цацагдаж “шоронгоос бичсэн захидал”-ын шуугиан тарьж байлаа. Суллагдсаныхаа дараа  “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө   тухайн үед намдаа хэр үнэнч зүтгэж байсан талаараа,намын нөхөд нь ядаж ажил олж өгөхгүй байгаад нь бухимдаж өчнөөн төчнөөн саяар нь хандив цуглуулж өгч байсандаа гутарч байгаагаа хэлж байсан удаатай. Тэрбээр “Намд зүтгэж албан тушаал авсан олон хүн байсан. Гэхдээ олон зуун саяар нь хандив цуглуулж өгсөн хүн цөөхөн. Бараг байхгүйтэй адилхан даа. Харин гишүүнээ хамгаалаагүй шударга бус хандсан удирдлагад нь дургүй хүрэх үе байсан. Намд бус тухайн үеийн хүмүүст нь гомдох сэтгэл төрдөг. Тэр хүмүүс л хүн чанаргүй. Хэрэгтэй цагтаа бусдаар ажлаа хийлгэчихээд золиосолдог, хэлмэгдүүлдэг. Хэлмэгдүүлэхгүйгээ хүрвэл хэрэг хийсэн нэгнийгээ аваад үлдчихдэг. Тийм явдал гарч байсан. Би намд нөлөө бүхий, тухайн үед засагт өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн хоорондын тэмцлийн золиос болсон гэж боддог”  гэж байсан. Тэгвэл мань эр ямар ч байсан ажилтай болжээ.

Ахмет Язал: Монголчууд бол түүхийн эхлэл
Ахмет Язал: Монголчууд бол түүхийн эхлэл
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.