Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Баасанхүү намынхаа даргыг магтах гээд матаад байна уу?

О.Баасанхүү намынхаа даргыг магтах гээд матаад байна уу?УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ үед МАХН-аас татгалзах гэж байгаа гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл тэрбээр тийм шийдвэр одоогоор гаргаагүй байгаа бололтой. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд намынх нь дарга нэр дэвших эсэх асуудлаар хэвлэлд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ  “2017 оны Ерөнхийлөгчид ямар хүнийг дэвшүүлэх вэ гэдэг дээр ард түмэн Н.Энхбаяр даргыг дэвшүүлчихгүй юм байх даа гэж ярьдаг. Би ч гэсэн тэгж боддог. Н.Энхбаяр дарга эцсийн байдлаар шийдвэрээ гаргаагүй байна гэсэн. Нэгдүгээрт, ял шийтгэлтэй тооцох гэдэг асуудал байхгүй. Өршөөлийн хуулиар Эрүүгийн хуулийн 78 дугаар заалтыг хүчингүй гээд заачихсан. Тэр заалт дээр ял шийтгэлтэй тооцох ёстой гэсэн үгийг байхгүй болгочихсон. Хоёрдугаарт, Улсын дээд шүүх энэ шийдвэрийг дахиад гаргасан. Ял шийтгэлтэй байсан гэдгээр хаалт хийх бололцоогүй. Гэхдээ ганцхан асуудал дээр санаа зовж байна.

Сонгуулийн хууль дээр ямар байгаа бол. Тухайн үед сонгуулийн хуулийн ажлын хэсэгт Д.Тэрбишдагва, Н.Батцэрэг хоёр орсон. Монгол Улсын Үндсэн хууль дээр Монгол Улсад байнга оршин суугч иргэнийг нэр дэвшүүлнэ гэж байгаа юм. Байнга оршин суугч гэдэг нь гадаадад зургаан сар амьдарч үзээгүй хүн байх ёстой гэж байна. Энэ нь шинэ хууль дээр ороод ирсэн. Тухайн үед ийм балай юм хийх гээд байгааг нь хэлж байсан. Үүнийг дахин лавлах шаардлагатай байгаа. Тасралтгүй зургаан сар гадаадад амьдраагүй байх. Наана нь ирж, очиж байсан гэж.” хэмээн ярьжээ.

Тэгэхээр О.Баасанхүүгийн тухайд Н.Энхбаярын сул талыг ийнхүү хэвлэлээр ил тод ярьж буй нь уг чанартаа түүнд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх хүсэл сонирхол байна уу гэж асуухад хүргэж байгаа юм.

Түүнчлэн МАХН-аас Н.Энхбаяр биш бол С.Ганбаатарыг нэр дэвшүүлнэ гэх бор шувуу нисч буй. Гэхдээ С.Ганбаатарын тухайд хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй л болов уу. Харин ч МАН, АН-ын нэр дэвшигчдийн саналыг тодорхой хэмжээнд хуваагаад өнгөрч болох юм.

МАН-ын тухайд М.Энхболдын нэр эхнээсээ л яригдсан бол АН-аас Үүл баатар нэр дэвшинэ гэдгээ намынхандаа хоёр ч удаа мэдэгдээд буй. Мөн Б.Жаргалсайханы нэр яригдаж байгаа. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн марафонд Монголчуудын хувьд ба, бэ-гүй мэддэг нөхдүүд уралдацгаах нь тодорхой байгаа.

Ямартай ч эрх  баригч намаас Сонгуулийн тухай хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг тусад нь батлахаар хуулийн төсөл санаачилсан ч эргүүлэн татсан. Ингэснээр УИХ-д суудалтай улс төрийн намууд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх үүсэх хуулийн зохицуулалт үйлчлэх юм.

MNTM-ийн ялагч Б.Цэрэндолгорын бүх дугаарын шилдэг зургууд
MNTM-ийн ялагч Б.Цэрэндолгорын бүх дугаарын шилдэг зургууд
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.