Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан Намаа ардчилсан замаар л шинэчилье!

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С.ЭРДЭНЭ ТАНАА

Ардчилсан Намаа ардчилсан замаар л шинэчилье!

Ардчилсан Намаа ардчилсан замаар л шинэчилье!Пунцагийн Цагаан миний бие Ардчилсан Намын ирээдүй, шинэчлэлийн төлөө өөрийн санаа бодол, үйл хэргээ зориулан яваа гишүүдийн нэг билээ.

Өнгөрсөн өдрүүдэд гадаадад томилолтоор ажиллаж байхдаа удахгүй болох Ардчилсан Намын бүх шатны байгууллага,удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуультай холбоотой дүрэм, журам, тогтоол зэргийг орон нутгийн намын байгууллагын цахим хуудаснаас олж үзлээ.

Ардчилсан Намын шинэчлэлийн амин сүнс нь гишүүд дэмжигчдийн бүх төлөөлөл намын үйл ажиллагаанд аль болох идэвхитэй, чөлөөтэй оролцох боломжоор хангаж өгөх явдал.  Ардчилсан Намын үндэс суурь нь Ардчилсан Намын нийт гишүүд. Гэтэл Ардчилсан Намын удирдах байгууллагад нэрээ дэвшүүлэх гишүүдийн эрхийг элдэв янзын босго, болзлоор хумьж хязгаарласан нь туйлын буруу гэж үзэж байна. Иймд Ардчилсан Намын шинэчлэлийн үйл явцыг түүчээлэн эхлүүлж, манлайлан удирдах түүхэн хариуцлага хүлээсэн намын даргын хувьд Та дараахь асуудалд анхаарлаа хандуулж, холбогдох шийдвэрийг засч залруулах арга хэмжээг нэн даруй авна уу.  Үүнд:

Нэгдүгээрт, Дэнчин, татвар, хураамж гэсэн нэр томьёоны агуулга, ойлголтыг дүрэм, журамд зөв хэрэглэх. Ингэхдээ дэнчинг сонгуульд ялсан нь буцааж авдаг, ялагдсан нь алддаг байхаар зохицуулж, хуримтлагдсан дэнчингийн хөрөнгөөр  сонгууль зохион байгуулдаг болгон өөрчилж, “Сонгуулийн хураамж” гэгч  үндэслэлгүй санхүүгийн нэмэлт дарамтыг хүчингүй болгох.

Хоёрдугаарт, АН-д элсээд 6 сар болсон байх, 2016 оны сонгуульд ямар байр байдалтай оролцсон зэргээр нь хяхаж хавчсан заалт нь Ардчилсан Намын эв нэгдлийг хангах, улмаар нээлттэй, ард түмний нам болох алсын зорилгод хор хохиролтойгоос гадна Үндсэн хуулийн суурь зарчим, заалттай ч зөрчилдөж байгаа тул хүчингүй болгох.

Гуравдугаарт, Намын дотоод бүтцийн байгууллага намын Үндсэн дүрэм, хууль тогтоомжоос давсан, зөрчсөн хэм хэмжээ тогтоодог байсан урьдын гажуудлыг давтахгүй байхад анхаарах  нь зүйтэй гэж үзэж байна.

Ардчилсан Намаа ардчилсан замаар шинэчилнэ гэдэгт гүнээ итгэж, хүндэтгэсэн

 

 АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН  ПУНЦАГИЙН ЦАГААН

                                               2017 оны 3 дугаар сарын 11

Сумын засаг дарга нар БНСУ-д айлчилжээ
Сумын засаг дарга нар БНСУ-д айлчилжээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.