АН-ын сонгуульт албан тушаалд өрсөлдөгчдийн бүртгэл явагдаж буй. Намын сонгуульт албан тушаалд аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны дарга нар, Үндэсний бодлогын хорооны гишүүн зэрэг албан тушаал орж байгаа юм.
Тэгвэл Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчид өнөөдөр 11.40 цагаас бүртгүүлэхээр болжээ. Нийслэлийн АН-ын даргад хэн хэн нэр дэвшиж байгаа нь одоогоор тодорхойгүй ч 11.40-д бүртгүүлсэний дараа ил болох юм.
Сонгуульт албан тушаалтнуудын бүртгэлийн ажил 40 орчим хувьтай явж байгаа бөгөөд энэ сарын 11-ны өдрөөр дуусгавар болох юм байна. Түүнчлэн намын гишүүд эдгээр сонгуульд оролцохдоо гишүүнчлэлийн татвар болох 1200 төгрөгөө төлж, саналын эрхээ баталгаажуулах аж.
Харин ҮБХ-нд өрсөлдөх сонирхолтой хүмүүс гурван сая төгрөгийн дэнчин төлөх юм. Одоогийн байдлаар ҮБХ-ны 380 суудлын төлөө 700 орчим хүн өрсөлдөх төлөв байгаа гэнэ.