Энэ мэдээ хуучирсан буюу 2016/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит хөлбөмбөгийн цомын төлөөх тэмцээн амжилттай болж өндөрлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит цомын төлөөх танхимын хөлбөмбөгийн тэмцээн өнгөрсөн бямба гаригт Монголын хөлбөмбөгийн холбооны зааланд амжилттай болж өндөрлөв.

Төрийн бүх яам, тамгын газрын ажилтнуудын дунд зохион байгуулагдсан уг тэмцээнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулсан юм.

Уг тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд УИХ-ын Тамгын газрын баг тэргүүн байр эзэлж алтан медаль хүртсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын баг мөнгөн медаль, Зам, тээврийн хөгжлийн яамны баг хүрэл медалийн эзэн боллоо.

Эмэгтэйчүүдийн төрөлд УИХ-ын Тамгын газрын баг тэргүүн байр, БСШУСЯ-ны баг дэд байр, БХЯ-ны баг гуравдугаар байр эзэлж алт, мөнгө, хүрэл медаль хүртэв.

“Зүүн хойд Азийн аюулгүй байдал” сэдэвт уулзалт, ярилцлагад оролцож үг хэлэв.
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.