Засгийн газраас арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдан авах ажиллагааг орон даяар эхлүүлж, тараасан банкуудад 12 тэрбум төгрөг олгожээ. Иргэд хувьцааны мөнгөө данс эзэмшдэг банкаараа дамжуулан авсан юм. Энэ талаар Сангийн яамны Зардлын газрын дарга н.Баярцогт “Сайн хувьцаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн банкуудад 12 тэрбум төгрөг төлсөн” хэмээсэн юм. Маш товчхондоо банкуудад үйл ажиллагаанызардалгэж дээрх мөнгийг олгосон байна. Нийт хоёр сая 858 мянган иргэн хувьцаа эзэмшсэнээс давхардсан тоогоор 278 мянган оюутанд нийт 138 тэрбум төгрөг, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд нийт 4.8 тэрбум төгрөгөөр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөгөөр давхардсан тоогоор сая 216 мянга 734 иргэнд 464.8 тэрбум төгрөгөөр хувьцааг нь мөнгөжүүлсэн юм.