Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр Ардчилсан намын даргад өрсөлдөх болсонтой холбоотойгоор ажлаа өгч буйгаа мэдэгдсэн юм. 2009 оноос тасралтгүй өнөөг хүртэл ерөнхийлөгчийн зөвлөх, тамгын газрын дарга хүртэлх албан тушаал хашчээ. Маргааш болох ҮЗХ-ны хуралдааны хэлэлцэх асуудлын төгсгөлд намын даргын асуудал багтсан байгаа юм. Тиймээс тэрээр ажлаа өгч, намын даргад өрсөлдөхөөр болжээ. П.Цагаан намын дарга болсон тохиолдолд фракц болж талцдаг асуудлыг цэгцэлж, хүчтэй сөрөг хүчин байлгахын төлөө ажиллана гэж хэлж байна
П.Цагаан АН-ын даргад өрсөлдөнө
0
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.