Энэ мэдээ хуучирсан буюу 2016/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” А/605 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Үүнд:
 
  • Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 20, 27-ны Бямба гарагуудад, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 21, 28-ны Ням гарагуудад өглөөний 0800 цагаас 2000 цагийн хооронд  зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцуулахаар хяналт зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн нэгжид  
  • Авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээний болон зөөврийн ус хангамжийн автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан   такси,   ажилчдын  автобус, таних тэмдэг  бүхий  хэвлэл   мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд  дээрх хязгаарлалт хамаарахгүй байхаар замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөн зохицуулалтын ажлыг зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн нэгжид, Замын хөдөлгөөний удирдлагын төвд
  • 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны хооронд Ерөнхий боловсролын сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Сургууль орчмын эргүүл”-д ажиллах эцэг эхчүүд, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилох, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулах, мэргэжлийн удирдлагаар хангаж, хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа хүүхдүүдэд тавих хяналтыг сайжруулах ажлыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн нэгжид, нийслэлийн Боловсролын газарт
  • Сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааны хуваарийг замын хөдөлгөөний ачааллыг харгалзан баталж зохион явуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст, нийслэлийн Боловсролын газарт
  • Сургуулийн хүүхдийн автобусанд үзлэг шалгалтыг хийж, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн нэгжид, нийслэлийн Боловсролын газарт, нийслэлийн Тээврийн газарт
  • Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хийж байгаа зам засварын ажлыг чанартай түргэн шуурхай гүйцэтгэж, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн зорчих нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд, нийслэлийн Авто замын газарт, орон сууц, гэр хорооллын доторх замын эвдрэлийг засварлан иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт
  • Төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг дүүрэг бүр нутаг дэвсгэртээ 5-аас дээш газарт төлөвлөн зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд, дүүргүүдийн Засаг дарга нарт
Энэхүү захирамжийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэх, сурталчлахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст, захирамжийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын  Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Канадын парламентын төлөөлөгчидтэй уулзав
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.