Энэ мэдээ хуучирсан буюу 2015/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: Улс төрийн захиалгатай, зохиомол хэрэгт Л.Гансүх нарыг хэлмэгдүүлсэн шийдвэрийг давтлаа

Н.Алтанхуяг: Улс төрийн захиалгатай, зохиомол хэрэгт Л.Гансүх нарыг хэлмэгдүүлсэн шийдвэрийг давтлаа

 


Улс төрийн шинжтэй гэж нэрлэгдээд буй Л.Гансүхийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж өнгөрлөө. Хувьдаа 5 тэрбум төгрөг завшсан гэх уг хэргийг шүүх хурал өчигдөр 22 цаг хүртэл үргэлжилсэн. Ингээд давж заалдах шатны шүүхээс Л.Гансүхэд анхан шатны шүүхээс оноосон 4,6 жилийн хорих ялыг нь хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан.

 

Тэгвэл өчигдрийн шүүх хуралд тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гэрчээр оролцсон юм.

 

Харин тэрбээр давж заалдах шатны шүүх хурал дууссаны дараагаар "Шуудайтай нүүрсний шуух хуралд дуустал суулаа. Улс төрийн захиалгатай, зохиомол хэрэгт Гансүх нарыг хэлмэгдүүлсэн шийдвэрийг давтлаа. Гэхдээ шүүгч Мягмаржавын гаргасан тусгай саналыг дараагийн шатны шүүх анхаарч үзнэ гэдэгт найдаж байна" гэж өөрийн байр сууриа илэрхийлжээ.

 

Л.Гансүх нарын өмгөөлөгчид уг хэрэгтэй холбоотой Дээд шүүхэд хандахаад мэдэгдээд байгаа билээ.

 

 

 

 

 

 

 

Г.Уянга: Оюу толгойг барьцаалсан 4,4 тэрбум Монголд орж ирэхгүй (Бичлэг)
Г.Уянга: Оюу толгойг барьцаалсан 4,4 тэрбум Монголд орж ирэхгүй (Бичлэг)
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.