Булган аймгийн ИТХ-ын даргын Шилэн дансны мэдээлэлд Төрийн сангийн санхүүжилтийг орж ирсэн 5 сарын 7 -ны өдөртөө Таван Богд ХХК-иас 162 сая төгрөгөөр Ланд 200 маркын автомашин авчээ. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр УИХ-ын нэгдсэн чуулган дээр аймгийн удирдлагуудынхаа талаар "Сумын даргын бензины норм 16 мянган төгрөг байна арайчдээ" хэмээн дуу алдаж байсан бол түүний энэхүү хэлж байсан гомдлыг батлах мэт Булган аймгийн дарга нарын тансаглал ил боллоо.
Хамгийн аймаар нь Таван Богд ХХК-д 162 сая төгрөгийн үнэтэй Ланд 200 маркын автомашин байхгүй бөгөөд хамгийн ихдээ 150 сая төгрөгийн үнэтэй байдаг аж. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар нэмэлт тоноглол авсан эсхүл ханшийн зөрүүгээр үнэ хөдөлдөг гэх боловч ам.долларын ханш буураагүй харин ч өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг хэлж буй юм.
Хөгжлийн банкны ноцтой гүйлгээнүүдийг мөн олон нийтэд ил болгож байна. Үүнд :
Хөгжлийн банкнаас 150 орчим тэрбум төгрөгийг мөнгөжүүлсэн бөгөөд уг мөнгийг Монгол Банкруу шилжүүлсэн байна. Мөн 1,9 тэрбум төгрөгийн векселийн алданги төлсөн байгаа бөгөөд энэхүү алданги нь албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн хардлага төрүүлж байгаа юм. Үүнээс гадна зөвхөн нэг удаагийн аялалын тийзэнд 52,8 сая төгрөгийг зарцуулсан нь иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж байна.
Шилэн дансны гүйлгээний утгыг маш тодорхой бичих үүргийг хуулиар болон журмаар хүлээсэн байдаг тэгвэл Хөгжлийн банк энэ шаардлагыг хангахгүй "гэрээний төлбөр" гэх зэргээр бичиж байгаа нь шүүмжлэлд өртжээ.
Нийтлэлч Баабарын клуб Хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө авдаг нь тодорхой болжээ
Хөгжлийн банкны удирдлагуудын томилолтын зардал нь онц их хэмжээнд байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн хаагуур хэрхэн хэдэн хоног томилолтоор ажиллаж байгаа нь тодорхой бус байгаа нь мөн журам зөрчсөн үйлдэл юм.
Хэвлэл мэдээллийн олон газруудтай "Хаалтын гэрээ" хийж байгаа нь ил болсон байна. Үүнээс гадна Эрдэнэс Оюутолгой хуулийн зөвөлгөө авах нэрээр 680 сая төгрөгийг авсан байна.
Хөгжлийн банк нь өөрөө зөвлөх үйлчилгээний төлбөрт асар их хэмжээний мөнгө зарцуулсан байна.
С.Ган-Эрдэнэ гэгч этгээд Хөгжлийн банкнаас их хэмжээний тэтгэмж авчээ
Хөгжлийн банк зугаалга, цэнгээний зардалд асар их хэмжээний мөнгийг үрж байгаа нь Шилэн данснаас харагдаж байна
Өрөөний дотоод засал чимэглэлийн хөлсийг хэт өндөр дүнгээр хийж байгаа нь ил тод боллоо