Оросын сөрөг хүчний удирдагч агсан, улс төрч Борис Немцовын үхэл олон хүнийг цочирдуулсны зэрэгцээ энэ аллагын захиалагч нь хэн байв гэсэн маргааныг үүсгээд байгаа билээ. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар 85 хувийн рейтингтэй явсан түүний үхэлд ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин холбоотой юу эсвэл өөр хэн нэгэн захиалсан уу гэсэн асуулт тавигдаж байгаа юм.
Путины хувьд Украины асуудал чухал уу, Оросын аюулгүй байдал чухал уу гэж үзвэл заавал хүний аминд хүрэх хэрэг түүнд байгаагүй гэж үзэхээр байгаа юм. Зарим нэгэн улс төрийн ажигдагчдын үзэж байгаагаар Борис Немцовын аллагын ард АНУ байх магадлал өндөр байгаа ажээ. Сири болон Ойрхи Дорнод, Украины асуудлаар Оросын байр суурь давамгай байгаа тул АНУ ийм алхам хийж дэлхий дахинд Путины нэр хүндийг унагах гэсэн байж болох ажээ. Өөрөөр хэлбэл Америкчууд хүсэл зорилгоо гүйцэтгүүлэхийн тулд хэдэн сая Немцовыг ч хөнөөж чадах юм хэмээн Оросын тал үзэж байна.
2015 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн үед Оросын улстөрч, сөрөг хүчний удирдагч Борис Немцов бусдын гарт амиа алджээ. Тэрээр Улаан талбайн орчим эмэгтэй хамтрагчийнхаа хамт алхаж явсан бөгөөд энэ үед цагаан автомашинтай этгээдүүд гал нээсэн байна. Талийгаачийн биед дөрвөн сум туссан бөгөөд зүрхэн тус газар оносон сум нь үхлийн шалтгаан байсан гэдгийг эх сурвалжууд мэдэгдэж байна.
Алуурчид тэдэн рүү 7-8 удаа буудсан бөгөөд талийгаачтай хамт явж байсан эмэгтэй хэн болохыг одоогоор тогтоогоогүй байна.
Хэдийгээр алуурчид хэргийн газрыг орхин зугтсан ч энэ хэрэгт сэжиглэн зургаан хүнийг шалгаж байгаа юм байна.
1959 онд Краснодарск мужын Сочи хотод төрсөн. Горьковскийн Улсын Их сургуулийг радиофизикч мэргэжлээр төгссөн бөгөөд 1990 онд РСФСР-ийн ардын депутат, дээд зөвлөлийн гишүүн, 1995 онд Нижегород мужын губернатор, Елциний засгийн газрын үед Түлш цахилгааны Сайдаар ажиллаж байжээ. 2004 оноос Чөлөөт сонголт байгууллагыг байгуулан ажиллаж байна.