Сар шинийн баярын өдрүүд болж, хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байна. Гэвч байгалын онц ноцтой үзэгдлийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал, хальтаргаа гулгаа ихтэй, ихэнх зам цасанд боогдсон байдалтай байна. Өнөөдөр гэхэд Баруунтурууны орчимд гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсний улмаас болж гурван тээврийн хэрэгсэл мөргөлдсөн осол гараад байна. Мөн өнөөдөр 20.00 цагаас маргааш өглөөний 07.00 цаг хүртэл Дархан, Эрдэнэт орох замыг түр хазгаарлалаа. Тиймээс онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Түүнчлэн энэ сарын 21ны өдөр буюу маргааш Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгаар салхи 18аас 20 м\\с, зарим үед 24 м\\с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна. Тиймээс иргэдийг холын замд гарахгүй байхыг Авто тээврийн газар, Замын цагдаагийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газраас анхаарууллаа.