Аймгийн засаг дарга нар (Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболдоос бусад нь) арлын Японд очиж хуралдсан тухай үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гарч байв. Гэвч энэхүү олон нийтийн цахим сүлжээгээр гарсан цуурхал нь үнэн болж таарлаа.
Тэд Япон улсад очиж хуралдсан бөгөөд далимдуулаад Сумо бөхийн тэмцээн үзэж Хакухо Даваажаргалын түүхэн амжилтыг хамтдаа тэмдэглэж, Японы түүхэн дурсгалт газруудаар аялж, Фүжи уулыг үзэж сонирхсон байна. Мөн энэ үеэр Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар нь метроны хаалт дээгүүр үсэрч гараад цагдаад баригдсан инээдэмтэй ч гэмээр эмгэнэлтэй ч гэмээр эх орны нэрд цав суухуйц үйл явдал болсон тухай өдөр тутмын сайтуудаар мэдээлж байлаа.