Өнөөдөр Чингисийн талбайн төв хэсэгт Босоо хөх Монгол ТББ, Гал үндэстэн холбоо, Бөөгийн холбоо зэрэг байгууллагууд хамтран жагсаал зохион байгуулж, бөөгийн зан үйл хийлээ. Төв талбайд 40 гаруй бөө, удган бөөлж ноён уулыг аврах зан үйл үйлдсэн юм.Тэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгохыг эсэргүүцэж, ийн зан үйл үйлдэж байгаа аж. Бөө нар сайн дураараа оролцож байгаа учир зан үйл эхэлсэн хойно ч бөө нарын тоо нэмэгдсээр байна. Энд цугласан бөө нарын онгод тэнгэр нэгэн дуугаар "Ноён уулыг хөндвөл энгийн ардад гай зовлон нүүрлэж, 100 гаруй хүний амийг авч одсон гэнэтийн аваар осол болно гэж хэлүүлж байна" гэж удган н.Цэцэгээ ярилаа. Тэд ирэх гуравдугаар сараас эхлэн Ноён ууланд очиж зан үйл үйлдэн, ам бүрийг сахиустай болгох ажил хийх юм байна.