Сүүлийн үед барилгын ажил ид эхлэж байгаатай холбогдуулж өвөлжин бүтээлттэй байсан барилгуудад бүтээн байгуулалтууд эхлэж байгаа билээ. Тэгвэл өчигдөр орой ажил тарж байх үед Сөүлийн гудамж бидний нэрлэж заншснаар Хүүхдийн 100-д байрлах Наран Плаза их дэлгүүрийн барилгад гал гарсан бөгөөд гал унтраах ангийнхан хурдан шуурхай очиж унтраасан байна. Энэхүү барилга нь Наран Трейдийн эзэн С.Болдхэтийн хүү Б.Аргуны нэр дээр байдаг гэх бөгөөд чухам яагаад гал гарах болсныг асууж лавлах гэсэн боловч хариу өгөх хүн гарахгүй байлаа.
Барилгуудад гарч буй асуудлууд ихссэн, өндөр барилгаас ямар нэгэн эд материал унаж хүний амь нас хөнөөсөн, автобус машины дээвэр сүлбэсэн, кран унаж хүн бэртээсэн гэх зэрэг олон аюул гарч байгаа тул цаашид хариуцсан сайд болох Ц.Баярсайхан анхааралдаа авч энэ жил барилгын ажил явагдах ялангуяа нийслэл хотын төвд хүн ам ихээр нягтарсан газруудын барилгуудад онцгой анхаарах нь зүйн хэрэг буйзаа.