Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгуулийн шоу: Багаараа сонгогдоод ямар ч ид шидгүй, хэрсүү байцгаая!

Сонгууль болоход тун л ойртож байна. Намуудын сонгуулийн шоу эхэлж багаар нь дэмжвэл бид ёстой алтаар уйлж ч чадна гэх үгтэй дүхүйц л амлалтыг өгөх нь холгүй сурталчилгаагаа эхлүүллээ.

Бид сүүлийн найман жилийг МАН-д итгэл хүлээлгэн өгсөн. Үүний хариуд ард түмэн ядуурлаас өөр юу ч хожсонгүй. ҮСХ, Дэлхийн банктай хамтран Монгол Улсын ядуурлын түвшинг 2022 оны байдлаар тооцож, Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувь буюу 914 200 хүн нэн ядуу амьдарч байгааг мэдээлж байв. Нэмээд 346 400 иргэн ядуурал руу халтирахад бэлэн, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа.

Улаанбаатар хотод гэхэд нийт хүн амын 37 хувь буюу 514 200 иргэн ядуу. Өөрөөр хэлбэл, нийслэлийн 5 хүн тутмын хоёр нь ядуу амьдарч байна.

Ядуурлаас иргэдээ гаргахгүй байгаагийн шалтгаан нь өөрсдийнхөө хулгайг нуух халхавч болгодог ч байж мэднэ. Өнөө маргаашийн хоногийн хоолоо яая гэж байгаа хүмүүс томчуудын юу идэж, тонож байгааг бодож суух ч сэхэлгүй. Тэд бие биенээ хулгайч гэдгийг өөрсдийнхөө дэлгэж тавьсан сонсголоор ил гаргасан. Харин хулгайчууд ганц хүнээр туг тахиад өөрсдөө дуугүйхэн сугарч үлдээд нэр дэвших ажилдаа ханцуй шамлан оролцох нь тэр. Тухайлбал, ЖДҮ, Боловсролын сан, Хөгжлийн банк, Ногоон автобус, нүүрс гэх мэт хэдэн их наядаар тоологдох том том хулгайд холбогдсон их гарын хулгайчдаас авахуулаад авлигын мөнгөө оймсондоо, авдрандаа, сейфиндээ нуун дарагдуулж, нуугдуулж бултуулсан жижиг гарын хулгайчид ч нэр дэвшиж байна.

Өмнө нь АН төр барьж байхад ч олигтой ахиц, хөгжлийг авчраагүй. Бөөн л гоё нэртэй бондуудын өртэй үлдсэн. Ерөөсөө бид багаараа сонгогдвол л түмнийг ядууралгүй аваад явчихна гэж найдсан нь алдаа боллоо. Өдгөө багаар нь сонгох биш нэр дэвшигчээ харж, хэрсүү сонголт хийх цаг ирлээ. Хойч үеийн ирээдүй бидний гарт байгаа гэдгийг залуустаа хэлээд, сонгуулиа заавал өгөхийг хүсэж байна. Дотроо гүйдэлээ олдоггүй АН-ынхан ч бас ах намаасаа ялгарах амбицгүй. Нэр дэвшигч нараа сонгох гэж эгээтэй л сонгуульд оролцох эрхээ хасуулчихсангүй.

Төрд нүүрлэсэн хулгай, дээрэм сүүлийн жилүүдэд ил цагаандаа гарсан. Тэгэхээр одоо л монголчууд бид багаар нь гэх хошигруулалтад өртөлгүй хүнээ харж, төд шургаж өөрийн бизнесээ цэцэглүүлэх бас хэдэн нөхдүүдийг ч одоо буулгая, сонголтоо зөв, хэрсүү хийцгээе!!! Энэ хоёр нам олонхи болсон ч "УТАА" -наас улс орноо ч салгаж чадсангүй баахан үр ашиггүй төсөл ярьж, татварын мөнгийг салхинд хийсгэсэн. Бид хайртай хүмүүсээ угаартуулж алдсаар хохирч үлдэв.

Та, биднийг төлөөлөхөөр УИХ-ын 2024 оны сонгуулиар 126 гишүүнд эрх мэдэл өгч төрийн сэнтийд зална. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 42 бие даагч оролцож нийт 1336 нэр дэвшигч оролцож байгаа юм.

МАН жагсаалтаа толгой сайтад биш “бурханы хүү“-д өгчээ
МАН жагсаалтаа толгой сайтад биш “бурханы хүү“-д өгчээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.