Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БХТ: СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын “Барилгын салбарын технологи, программ хангамжийн хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын сонгон шалгаруулалтад урьж байна.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

• Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,

• Мэдээллийн технологи болон мэдээллийн системийн инженер, Программ хангамжийн инженер

• Тухайн салбарт мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх,

• 4-5 програмчлалын хэл эзэмшсэн байх,

• Өгөгдлийн сангийн баазийн чиглэлээр мэргэшсэн байх

• Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх,

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

• Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах, хариуцлага хүлээх, судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай,

• Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны А3 сертификаттай болон фидикийн сургалтад хамрагдсан бол давуу тал болно.

БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ.

• Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл

• Анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт Маягт 1)-ийн дагуу бүрэн бөглөсөн байх

• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувь, хуулбарын хамт, холбогдох сертификат, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах

• Иргэний үнэмлэхний хуулбар

• “4х6” хэмжээтэй цээж зураг 2 хувь

• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт (Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа)-ын хуулбар

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээж авна.

Хаяг: УБ хот Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1, Баруун 4 зам, Барилгын хөгжлийн төв, Захиргаа, удирдлагын хэлтэс, 4 давхар 402 тоот.

Утас: 976-70110298

Цахим хуудас: www.barilga.gov.mn

Цахим шуудан: [email protected]

“БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ

МИАТ компани Корэйн Эйрлайнс компанийн агаарын хөлөгт C хэлбэрийн техник үйлчилгээ үзүүлнэ
МИАТ компани Корэйн Эйрлайнс компанийн агаарын хөлөгт C хэлбэрийн техник үйлчилгээ үзүүлнэ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тавцанд хүчтэй гарч ирэхдээ өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч, “хуучин тогтолцооны хонгилыг нураагч” гэсэн дүрээр ард түмэнд таниулсан.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тавцанд хүчтэй гарч ирэхдээ өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч, “хуучин тогтолцооны хонгилыг нураагч” гэсэн дүрээр ард түмэнд таниулсан.
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.