Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УБТЗ-д хөдөлгөөнд оролцож байгаа уурын тэрэг байхгүй“

Олон нийтийн сүлжээгээр Их Монгол хорооллын дэргэдэх төмөр замын 407-р км-ийн гармаар уурын тэрэг утаа савсуулан явж байгаа зураг нэг бус удаа гарсан.

Энэ нь “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны 65 жилийн ойгоор 2014 онд буюу 9 жилийн өмнө үе үеийн зүтгүүрийг харуулсан хөдлөх бүрэлдэхүүний баярын парадад ОХУ-аас ирж оролцсон уурын тэрэгний зураг бөгөөд уг уурын тэрэг нь Бумбат өртөө хүртэл аялаад ОХУ руу буцсан юм.

Одоо “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хөдлөх бүрэлдэхүүний паркад хөдөлгөөнд оролцож байгаа уурын тэрэг байхгүй бөгөөд зүтгүүрийн паркаа сүүлийн жилүүдэд орчин үеийн өндөр хүчин чадалтай зүтгүүрүүдээр шинэчилж байна гэж “УБТЗ” ХНН-ээс мэдэгдлээ.

“УБТЗ” ХНН: Төмөр зам үерт угаагдаж болзошгүй газруудад ус өнгөрүүлэх хоолой нэмж барина
“УБТЗ” ХНН: Төмөр зам үерт угаагдаж болзошгүй газруудад ус өнгөрүүлэх хоолой нэмж барина
 
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.