Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УБТЗ” ХНН: Төмөр зам үерт угаагдаж болзошгүй газруудад ус өнгөрүүлэх хоолой нэмж барина

Дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлттэй холбоотой үер усны болзошгүй эрсдэлийн эсрэг хариу арга хэмжээ авах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс төмөр зам усанд угаагдаж болзошгүй газруудад ус өнгөрүүлэх хоолой, гүүр, нүхэн гарц барьж байна. 2023 онд үерийн ус орж ирэх эрсдэл өндөртэй 7 газарт ус өнгөрүүлэх хоолой барихаас гадна 2 гүүр, 2 нүхэн гарц барихаар төлөвлөжээ.

зураг

зураг

Саяхан Шивээ-Овоо – Шивээ говь өртөө хоорондын 683 км-ийн 4-р зуутад болон Шивээ говь-Өлзийт зөрлөг хоорондын 693 км-ийн 3-р зуутад ус өнгөрүүлэх хоолой барьжээ. Эдгээр эрсдэл өндөртэй газруудад 1957, 1980, 1982, 1984 онуудад төмөр зам усанд угаагдаж байжээ. Мөн саяхан үерийн усанд угаагдсан Агуйт – Наран-Элгэн хоорондын замын эрсдэл өндөртэй цэгүүдэд ус өнгөрүүлэх хоолой шинээр нэмж барина.

Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН

“УБТЗ” ХНН: Толгойт-Амгалан өртөөний хооронд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ
“УБТЗ” ХНН: Толгойт-Амгалан өртөөний хооронд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА