Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УБТЗ“ ХНН: Нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд нь шуурхай тээвэрлэж байна

Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар “УБТЗ” ХНН-ээс тодруулж асуухад дараах хариултыг өглөө.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нийгмийн хариуцлагын хүрээнд нефтийн бүтээгдэхүүн, дулааны цахилгааны станцуудын нүүрс зэрэг улс орны аюулгүй байдал, нийгэм эдийн засагт чухал үүрэгтэй тээврийг тасралтгүй шуурхай зохион байгуулахад онцгой анхааран ажилладаг.

Энэ хүрээнд ОХУ болон БНХАУ-аас импортоор орж ирж буй нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд нь хил гаалийн бүрдүүлэлт, ачаа тээврийн болон техникийн үзлэгийг технологит хугацаанаас богино хугацаанд гүйцэтгэж, хүрэх өртөөдөд нь шуурхай тээвэрлэн хүргэж байна.

2023 оны 11 дүгээр сарын.01-нээс 24-ний өдрийг дуусталх хугацаанд ОХУ болон БНХАУ-аас нийт 2390 цистерн вагон нефтийн бүтээгдэхүүн импортоор хүлээн авч, саатал тасалдалгүй 24 цагийн турш тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 551 вагоноор буюу 23 хувиар өсчээ. Тодруулбал, 2023 оны 11 дүгээр сард ОХУ-аас нийт 2226 цистерн вагон нефтийн бүтээгдэхүүн хүлээн авч тээвэрлэснээс АИ 92 бензин 708 вагон, АИ 95 бензин 30 вагон, дизелийн түлш 1280 вагон, ТС-1 онгоцны түлш 82 вагон, газ 39 вагон, керосин, бутан зэрэг бусад 87 вагоныг хүлээн авч тээвэрлэв.

Мөн хугацаанд БНХАУ-аас нийт 164 цистерн вагон нефтийн бүтээгдэхүүн импортоор хүлээн авч тээвэрлэснээс бензин 29 вагон, дизелийн түлш 79 вагон, онгоцны түлш 56 вагон тус тус байна.

Тэрчлэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс ОХУ-аас импортоор орж ирэх нефтийн бүтээгдэхүүнийг шуурхай тээвэрлэн Монгол Улсад оруулж ирэх асуудлаар “Оросын төмөр замууд” НХН-д албан бичиг хүсэлтээ хүргүүлж, байнгын холбоотой ажиллаж байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь нийгмийн хариуцлагын хүрээнд цаашид ч улс орны нийгэм, эдийн засагт онцгой үүрэгтэй нефтийн бүтээгдэхүүний тээврийг тасралтгүй, шуурхай, найдвартай тээвэрлэхэд онцгой анхааран ажиллах болно” гэж “УБТЗ” ХНН-ээс хариуллаа.

АН-ын даргын зөвлөх Э.Галбадрал: Ирэх сонгуульд Лу.Гантөмөр АН-ыг удирдаж орно
АН-ын даргын зөвлөх Э.Галбадрал: Ирэх сонгуульд Лу.Гантөмөр АН-ыг удирдаж орно
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.