Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Хаягжилтын цахим шийдэл нэвтрүүллээ

Хаягжилтыг сайжруулах хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам "What3words" аппликейшнтай хамтран ажиллаж байна. Уг аппликэйшн нь тухайн хүний байгаа хаягийг гурван үгээр зааж өгдөг. Манай улсын хэмжээнд уг аппликейшн нь бүрэн ажиллах бөгөөд бусдад хаягаа хэлэхдээ "What3words" аппликейшны хаяг тодорхойлсон гурван үгийг хэлэхэд л болох юм. Тэгвэл энэхүү аппликейшны дагуу СБД-ийн 18 дугаар хороог бүрэн хаягжуулсан байна. Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ертөнцийн зүгээр хаягаа заадаг улс дэлхийд үлдсэнгүй. Хаягжилтын хуулийг батлахаар Барилгын яам, ЦХХХЯ хамтран ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Ялангуяа гэр хороололд хаягийг тодорхой болгох нь хугацаа тулсан ажил болчихлоо. Учир нь, хаягаа тодорхой болгож чадаагүйгээс болж бид хүүхдээ хамгаалж чадахгүйд хүрсэн. Хүүхдүүд яаралтай үед цагдаа, онцгой байдалд өөрийн байгаа хаягийг зааж өгөхдөө тодорхой зааж чаддаггүй. Энэ бол зөвхөн хотын асуудал биш. Хөдөө орон нутагт хаяг нь тодорхойгүй байршлууд бий. Жишээлбэл, Хөвсгөлийн Цаатангуудын амьдарч байгаа газар хаяггүй. “What3words”-ийн гол онцлог нь 60 гаруй орны хэлээр орчуулагдсан, 2012 онд Лондонд анх туршиж үзсэн дэлхийн хаяг байгаа. Иймээс энэ хаягийг хэвшүүлж, нутагшуулах зорилгоор СБД-ийн 18 дугаар хорооны 2059 айлын гадна гурван үгт хаягийг хадлаа. Айл өрх бүр гэрээсээ гарч ирээд “What3words” гэдэг аппликейшнаар таны хаяг дээр ямар гурван үг байгааг харж болно. Энэ хаягийг хэрэглэж сураасай гэсэндээ зардал гаргаж, үзүүлэх гэж хаягийг хашааны гадна байрлуулсан. Тэрнээс гурван үгийн хаягийг байршуулаад байх шаардлагагүй. Ер нь, хадсан нь л энэ хорооных болохоос бүх хөдөө орон нутаг, аймаг сум, дүүрэг хаана ч “What3words” гэдэг аппликейшны тодорхойлсон гурван үгээр хаана байгаагаа харж болно.

ЦХХХЯ-ны мэргэжилтэн: Монгол шуудан ХК, ЦХХХЯ хамтарч СБД-ийн 18 дугаар хороог сонгон авч бүрэн гурван үгийн хаягаар хаягжууллаа. Монгол Улсад хаягжилтын асуудал асар хүндрэлтэй байдаг. Шуудангийн үйлчилгээ, цагдаа, түргэн, онцгой байдал гээд бүхий л үйлчилгээг ард иргэдэд хүргэхэд хүндрэлтэй байна. Тиймээс технологийн шийдэл ашигласан хэлбэрээр гурван үгт хаягийг ашиглуулж эхэлж байна. Үндсэндээ айлуудын хаягжилтын асуудлыг бүрэн шийдлээ. Түүнчлэн, туршилтын хугацаанд СБД-ын 18 дугаар хорооны нийт 2059 айлыг хаягжууллаа хэмээсэн юм.

Тэдний мэдээлснээр манай улсад тулгамддаг хаягжилтын асуудлыг бүрэн шийдэж байгаа аж. Тухайлбал, иргэн What3words” гэх аппликейшнээр өөрийн хаягийн "Саальчин, түүхт, хүчээр" гэх зэргийн гурван үгийг авч, хаягаа онцгой байдал, түргэн, цагдаа, хүргэлт гээд бүхий л байгууллага, шаардлагатай газар өгч заавал ертөнцийн зүгээр баруун, зүүн хэмээн заах шаардлагагүй болжээ. Түүнчлэн, энэхүү аппликейшн нь e-kids системийн адилаар гар утсанд сүлжээ л байвал дата шаардахгүйгээр ажиллах боломжтой гэдгээрээ онцлог юм.

МИАТ ТӨХК SkyBreathe түлш хэмнэлтийн хөтөлбөрт нэгдлээ
МИАТ ТӨХК SkyBreathe түлш хэмнэлтийн хөтөлбөрт нэгдлээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.