Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Төмөртөмөө: Нүүр нүүрээ харж яриад ч нэмэргүй ээ, цаг хугацаанаасаа хоцорсон та нараас боллоо гэж хэлсэндээ уучлалт хүсэж байна

Нийслэлийн удирдлагууд хараагүй иргэнийг бэрхшээлийнх нь байдлаар доромжилсон асуудлаар "Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо"-ноос хэвлэлийн хурал зохион байгуулж байсан билээ.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө фэйсбүүк дэх өөрийн цахим хуудсаараа дамжуулан дээрх асуудалтай холбоотойгоор уучлалт хүсжээ.

Тэрбээр "Миний бие хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-гуудаар хуваарь гарган очиж ажилласан билээ. Одоогоос дөрвөн сарын өмнө МХҮХ-нд ирж энэхүү талбайн тохижилт хийх шаардлагатай байгаа хүсэлтийг сонсоод улмаар төслийн санхүүжилтээр хийж өгөхөөр бид тохиролцсон билээ. Харамсалтай нь зураг төсөвгүй удсаар бид ч яаруулсаар төслийн ажил цаг хугацаандаа амжихгүй болж өөр тийш шилжиж таарав.

Хэн хэн нь л нийтийн эрх ашгийн төлөө хийхийг зорьсон ажил байлаа. Улмаар холбооны зүгээс намайг буруутгаж, би ч та нар зураг төсвөө хоцроолоо гэж сануулсаар байсан бөгөөд энэ асуудлаас болж үл ойлголцол үүсэхэд хүрсэн.

Бид утсаар ярихад "нүүр нүүрээ харж яриад ч нэмэргүй ээ цаг хугацаанаасаа хоцорсон та нараас боллоо" гэж хэлсэндээ албан ёсоор чин сэтгэлийн уучлалт хүсэж байна. Мөн нийтэд тустай энэхүү ажлыг заавал хийж дуусгахаа МХҮХ-ны олон мянган гишүүдийн өмнө хариуцдагтайгаар мэдэгдэж байна" гэжээ.

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангитай боллоо
Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангитай боллоо
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.