Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангитай боллоо

Цахим Хөгжил Харилцаа Холбооны яамны санаачилгаар Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркийн дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуульд мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээлээ.

Шинээр нээсэн хоёр ангид нийт 50 сурагч элсэж байгаа бөгөөд сурагчид МТҮП-д хичээллэхээр болж өнөөдөр нээлтээ хийв.

Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал, дэд сайд Ж.Эрхэмбаатар, ЦХХХ-ны зөвлөх ШУТИС-ийн Захирал, доктор, профессор Т.Намнан нар болон ШУТИС-ийн удирдлага бусад төлөөлөл, багш, сурагч, эцэг эхчүүд оролцлоо.

Энэхүү ахлах сургуульд суралцсанаар:
- Их сургуульд элсэхдээ бакалаврын түвшинд 15 кредит тооцон суралцах боломжтой.
- Заавал 4 жил сурахгүй богино хугацаанд суралцаад төгсөх боломжтой.
- Мэргэжлийн сертификат болно
- Дадлага хийх орчин, ажлын байраар хангах юм.

ЦХХХ-ны сайд Н.Учрал:

- Цахим яамны бодлого чиглэл, хүний нөөц, мэдээлэл зүйн мэргэшсэн ирээдүйн инженерүүдийг бэлдэх зорилгоор ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай хоёр ангийг өнөөдөр нээж байна. Технологийн үсрэнгүй хөгжлийн энэ үед технологийн шилдэг мэргэжилтнүүдийг бэлдэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. МУ-ын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 39 мянган инженер шаардлагатай бөгөөд хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх шилдэг залуусыг бэлтгэхэд ЦХХХЯ онцгой анхаарч байна.

МТҮП-ын Захирал Ж.Золзаяа:

- МТҮП цаашид технологийн салбарын хүний нөөцийг бэлдэх, сайжруулах чиглэлд онцгой анхааран ажиллана гэдгээ мэдэгдэн ахлах сургуульд суралцаж буй сурагчдад инкубатор компаниудад дадлага хийх орчин, ажлын байраар хангаж ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

“Монгол-Итали” дурсгалын ялтсан зоос гаргалаа
“Монгол-Итали” дурсгалын ялтсан зоос гаргалаа
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.