Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УБТЗ” ХНН: Өнөөдрөөс Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын галт тэрэг аялж эхэлнэ

Ковид цар тахлын улмаас зогсоод байсан олон улсын галт тэргийг аялуулж эхлэх саналыг “”УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн энэ оны 5 дугаар сард “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар БНХАУ-д айлчлах үеэрээ тавьсан юм. Уг саналыг хятадын тал хүлээн авч албан ёсны хариу ирүүлсний дагуу УБТЗ-ын зүгээс Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэргийг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс аялуулж эхлэхээр боллоо. Улаанбаатар - Замын-Үүд - Эрээн чиглэлийн хурдан галт тэрэг өнөө орой 20 цаг 35 минутаас Улаанбаатараас хөдөлнө. Цаашдаа Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг долоо хоног бүрийн Пүрэв, Ням гаригуудад тогтмол аялах болно. Мөн Улаанбаатар-Хөх хот-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэргийг удахгүй аялуулж эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Алтны гарал үүслийн талаарх уулзалт зохион байгуулав
Алтны гарал үүслийн талаарх уулзалт зохион байгуулав
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тавцанд хүчтэй гарч ирэхдээ өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч, “хуучин тогтолцооны хонгилыг нураагч” гэсэн дүрээр ард түмэнд таниулсан.