Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

12 оюутан Голомт банканд ажиллах урилга авлаа

Голомт банк Erasmus+MONGWBL “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийг Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болон Отгонтэнгэр Их Сургуультай хамтран хэрэгжүүлдэг бөгөөд хөтөлбөрийн анхны төгсөлт амжилттай болж өнгөрлөө.

зураг

Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд шинэ төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилго бүхий тус төслийн 2022-2023 оны хичээлийн жилд “Банк, даатгал” хөтөлбөрт амжилттай хамрагдсан СЭЗИС болон Отгонтэнгэр их сургуулийн 12 оюутан сургуулиа төгсөөд Голомт банканд мэргэжлээрээ ажиллах урилга хүлээн авлаа. Оюутнуудад ажлын байрны урилгыг 5-р сарын 25-ны өдөр Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Уянга болон Иргэдийн банкны газрын захирал Ц.Байгальмаа нар гардуулан өгсөн юм.

зураг

Боловсролыг дэмжигч Голомт банк 2020 оноос эхлэн шинэ төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор дотооддоо ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, MONGWBL төсөлтэй хамтран ажиллаж байгаа билээ.

Хөтөлбөрт амжилттай хамрагдсан нийт оюутнууддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Яг одооноос эхэл...
Яг одооноос эхэл...
 
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.