Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голомт банк ажилтнуудынхаа цалинг 30 хүртэл хувиар нэмэгдүүллээ

Голомт банк ажилтнуудынхаа цалинг 2023 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн 30 хүртэл хувиар нэмэгдүүллээ.

Аливаа байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, ирээдүйн өсөлт хөгжлийн үндэс суурь нь болсон мэргэшсэн ажилтнууд урт хугацаанд тогтвор суурьшилтай, өндөр бүтээмжтэй, сэтгэл ханамжтай ажиллах гол хүчин зүйлсийн нэг нь цалин урамшуулал бөгөөд банкны зүгээс нийт ажилтнуудаа гүйцэтгэлд тулгуурлан шударгаар үнэлж, цалин хөлс, урамшуулал, хөнгөлөлт хангамжийг тогтмол нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг. Түүнчлэн Голомт банк жил бүр шилдэг ажилтнуудаа тодруулж шинэ байр, автомашин, мөнгөн шагнал, гадаадад аялах эрхээр шагнан гаргасан амжилт, мэдлэг, ур чадварыг нь үнэлж урамшуулдаг уламжлалтай.

“Ажилтан та - Хөгжлийн голомт” уриан дор байгууллагын дотоод соёлоо улам бэхжүүлсээр буй Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг Монгол Улсын банк, санхүүгийн салбарт анхлан авсан нь банкны зүгээс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ажилтнуудад чиглэсэн бодлого үр дүнгээ өгч байгаагийн нэг илрэл юм.

Эх орны хөгжил цэцэглэлт, иргэн бүрийн жаргалтай амьдралын төлөө Голомт банкны хамт олон Дэлхийн жишиг Монголын банк болох алсын хараан дор нэгдмэл зорилго тэмүүллээр эерэг соёлыг түгээж ажиллах болно.


Нээлттэй банк - Голомт банк

Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.