Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэнэт хотын харилцагчдад зориулсан урамшуулалт хөтөлбөр эхэллээ

Голомт банк Эрдэнэт хотын эрхэм харилцагчдадаа зориулан “Эрдэнэт Loyalty” урамшуулалт хөтөлбөрийг 2023.12.31-нийг дуустал хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд та Эрдэнэт хотод байрлах Голомт банкны ПОС дээр, Голомт банкны бүх төрлийн картаар төлбөр тооцоо хийх бүрдээ оноо цуглуулж, урамшуулалд хамрагдах боломжтой.

Таны хийсэн гүйлгээний дүнгийн 1₮ бүрд 1 оноо олгох бөгөөд та өөрийн цуглуулсан оноог ашиглан дараах сонгогдсон байгууллагуудын купоноос аваарай.

Купоноор үйлчлэх байгууллагууд:

  • Urgoo Cinema
  • Эрдэнэт хивс
  • Эрдэнэт кашмерь
  • Charming relax center
  • TP Store
  • Ayanchin Outfitters
  • Баян-Өндөр Мед нэгдсэн эмнэлэг
  • Next Electronics
  • Erdenet Home
  • Монос эмийн сан
  • Sain Electronics
  • Nomads Restaurants
  • Bozzolo Erdenet
  • PC Mall
  • Жүр Үр Бэйкери
  • Super Fit
  • Super Fit Coffee shop

Купон авах онооны шатлал:

  • 100,000 оноо = 10,000₮-ийн купон
  • 300,000 оноо = 30,000₮-ийн купон
  • 500,000 оноо = 50,000₮-ийн купон
  • 1,000,000 оноо = 100,000₮-ийн купон
  • 3,000,000 оноо = 300,000₮-ийн купон
  • 5,000,000 оноо = 500,000₮-ийн купон

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд харилцагчдадаа барьж буй бас нэгэн бэлэг бол Iphone 14 pro болон Дубай руу хосоороо аялах эрх бүхий урамшуулал юм. Хэрэв тухайн сардаа та өөрийн оноогоор ямар нэгэн купон авч амжаагүй бол танд үлдсэн 100,000 оноо тутамд урамшуулалд оролцох 1 эрх олгох болно. Урамшууллын ялагчдыг буюу Iphone 14 pro гар утасны эзнийг 2023.07.01 өдөр, Дубай руу хосоороо аялах эрхийн эзнийг 2023.10.01-ний өдөр тус тус тодруулна.

Эрдэнэт хотод хэрэгжиж буй энэхүү урамшуулалт хөтөлбөр нь Голомт банкны бүх төрлийн картад үйлчлэх тул та одооноос эхлэн төлбөр тооцоо, худалдан авалт хийх бүрдээ картаа Голомт банкны ПОС дээр уншуулж, оноогоо идэвхтэй цуглуулаарай.

Оноо болон купоноо хэрхэн шалгах вэ?

Та SocialPay аппликэйшний “Нэмэлт цэс-Голомт Лояалти” хэсгээс худалдан авалтын купоноо идэвхжүүлэх болон онооны хэмжээ, зарцуулалтын мэдээллээ шалгах боломжтой.

Харин хараахан Голомт банкны картын харилцагч болж амжаагүй хүмүүс ЭНД дарж, бүх төрлийн картын дэлгэрэнгүй мэдээлэл, нөхцөлтэй танилцана уу.

*Купоноор үйлчлэх байгууллагууд сар бүр нэмэгдэх болно.

*Дээр дурдсан оноо зарцуулах шатлал болон купоноор үйлчлэх байгууллагууд нь The Color Card-аас бусад картад үйлчилнэ. Та The Color Card-ийн купоноор үйлчлэх байгууллагууд болон оноо зарцуулах шатлалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

Голомт банкны мерчант AliPay, WeChat, UnionPay хүлээн авдаг боллоо
Голомт банкны мерчант AliPay, WeChat, UnionPay хүлээн авдаг боллоо
 
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.