Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УБТЗ“ ХНН: Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлогчдыг хямд тээврийн бодлогоор дэмжиж байна

Өнгөрсөн оны 12 дугаар сард “Улаанбаатар төмөр зам” ХНН экспортын нэгэн шинэ төрлийн тээврийг эхлүүлж, анхны галт тэргээ аялуулсан.

Тэгвэл энэхүү тээврийн долоо дахь удаагийн аялал нэгдүгээр сарын 28-нд замдаа гарч зорьсон газраа амжилттай хүрлээ. Тодруулбал ноос ачсан 50 вагон бүхий галт тэргийг Монгол Улсаас БНХАУ-ын Шижиажуанг руу амжилттай аялуулав.

Өнгөрсөн хугацаанд УБТЗ 12 дугаар сарын 2-нд хивэг, өөхөн тос, самар ноос ачсан 50 вагон, 12 дугаар сарын 8-нд самар, хялгас, ноос ачсан 70 вагон, 12 дугаар сарын 25-нд гэрийн хэрэгсэл, хялгас, ноос, самар, хуурай сүү ачсан 49 вагон, нэгдүгээр сарын 9-нд ноос ноолуур, самар, мах, хивэг ачсан 53 вагон, нэгдүгээр сарын 18-нд эд анги, самар, ноос ноолуур, хөнгөн цагаан эдлэл, хуванцар, зэс хавтан ачсан 52 вагон, нэгдүгээр сарын 26-нд ноос, гэрийн хэрэгсэл, машин, хүнс, полиэтилин, самар, өөхөн тос ачсан 36 вагон бүхий буухиа галт тэргийг тус тус амжилттай аялуулаад байна.

Энэ нь нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн экспортлогч бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг хямд тээврийн бодлогоор дэмжсэн чухал алхам болжээ. Ташрамд дурдахад, УБТЗ жил бүр БНХАУ-ын Эрээн өртөөнд хоногт дунджаар 1.5-2.5 хоосон чингэлэг бүхий галт тэрэг хүлээлгэн өгдөг. Харин энэхүү тээврийг эхлүүлснээр хоосон чингэлгүүдийг ачаатай болгон буцааж, үргүй тээвэрлэлтийг бууруулж буй хэрэг юм.

Эх сурвалж: "УБТЗ" ХНН

“УБТЗ“ ХНН Ачаа тээврийн үйлчилгээний цахим системээ сайжруулахаар үйлчлүүлэгч байгууллагуудаас санал, хүсэлт авч байна
“УБТЗ“ ХНН Ачаа тээврийн үйлчилгээний цахим системээ сайжруулахаар үйлчлүүлэгч байгууллагуудаас санал, хүсэлт авч байна
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.