Хуульч Б.Гүнбилэгийн Оксфорд, Варвик зэрэг дэлхийн нэртэй их сургуулиудын профессоруудтай хамтран бичсэн "Азийн харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй" ном www.amazon.com, bloomsbury.com зэрэг худалдааны сайтуудаар зарагдаж байна.
Дэлхийн нэр хүнд бүхий хэвлэлийн компани болох Hart publishing Б.Гүнбилэгтэй дахин гэрээлж, "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт" нэртэй 2 дахь ном 2024 онд мөн хэвлэгдэх ажээ. "Азийн харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй" (Asian Comparative Constitutional law) номыг худалдаж авахыг хүсвэл www.amazon.com -оос 190 ам.доллар буюу 653.000 төгрөгөөр захиалан авч уншиж болох юм байна.