Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Койны луйврын хэргээс “Хамар” Ганболд ч булзах боломжгүй

Монголын нийгэмд борооны дараах мөөгө шиг дэлгэрсэн санхүүгийн луйвар гэж хэлж болохоор схем дэлгэрсэн нь койн, токений шинэ зах зээл юм.

Хүмүүс эрсдэл үүрэхээ мэдэж байсан ч ашиг олно гэсэн амлалт, өндөр үр өгөөжийн араас улайрснаар өнөөдөр иргэд үйл олноороо хохирсон тухай гэнэт л мэдээллэх болов.

Олон нийтийн дунд өөсрдөө эрсдэлтэй гэдгээ мэдээд мөнгөө оруулсан учраас ямар нэг гомдолгүй гэж хэлэх нэг хэсэг байхад цөөн хэдэн хүн энэ бол цэвэр луйвар гэж орилох бөгөөд төрөөс хохирлоо барагдуулна хэмээн дур зоргоороо авирлах болов.

Ямартай ч хэсэг бүлэг хүмүүс гэнэтхэн л койны асуудлаар олон нийтийн дунд энэ талаар дуугарах болж, эхний ээлжинд “IHC” койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг хоёрдугаар сарын 1-ний шөнө баривчлан 461 дүгээр хорих ангид саатуулан шалгаж эхэлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Уг койныг зах зээлд гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн “Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь хөрөнгөө зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манифуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэргээр гэр, оффист нэгжлэг хийжээ. Тэгвэл тэдний араас зүй ёсоор шалгах ёстой хүн бол “Алтан дорнод Монгол”-ын эзэн гэгддэг мөнөөх “Хамар” Т.Ганболд.

Тус компани AMD гэх койныг гаргасан. https://krypto.mn/currencies/adm-coin сайт дээр эрэмбээрээ 14-т байх энэхүү койныг зах зээлд гарснаасаа хойш тогтмол уналтыг үзүүлж, энэ койнтой холбогдсон хэн бүхэн хохироход бэлэн болчихоод байна. Учир нь эдний баг, хамт олон Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, заалтыг ноцтой зөрчсөн байж болзошгүй үйлдлийг арилжаа хийхдээ гаргасан байна.

Тодруулбал, тэд 2022 оны 12 дугаар сарын 16, 2023 оны нэгдүгээр сарын 6, 9, 13-ны өдрүүдэд зохимлоор ханш өсгөх арга хэмжээг зохион байгуулсан байж болзошгүй байна. Үүнийг биржийн арилжаанаас амархан харж болно. Хэрэв шалгалт оруулаад үзвэл бүр ч тодорхой болно.

Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.20 дугаар зүйл буюу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах зүйлийн 1-т зааснаар Виртуал хөрөнгийн хуурамч арилжаа хийсэн, эсхүл үнэ ханшийг зохиомлоор тогтоосон, эсхүл оролцогч, харилцагчийг арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх зорилгоор хууран мэхэлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөн 2-т зааснаар Энэ гэмт хэргийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх бүхий албан тушаалтан, ажилтан, эсхүл виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эцсийн өмчлөгч, хуулийн этгээдийн хувьцааны тав, түүнээс дээш хувийг эзэмшдэг хүн үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, 3-т зааснаар энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн зүйлчилсэн байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар ADM койны багаас нэр бүхий хүмүүсийг Эрүүгийн цагдаагийн газраас байцааж байгаа гэх мэдээлэл байна. Тэгэхээр Тордойн Ганболдын койн гаргаж тоглосон жүжгийн цаана байгааг шалгахгүй өнгөрч огтхон ч болохгүй нь.

Socialmedee.mn

Барилгын салбараа боддоггүй барилгын АССОЦИАЦИ
Барилгын салбараа боддоггүй барилгын АССОЦИАЦИ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.