Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украинаас салгаж, нэгтгэсэн бүс нутгийг хамгаалахдаа стратегийн цөмийн зэвсэг хэрэглэх боломжтойг Оросын тал анхааруулав

Украинаас салгаж, нэгтгэсэн бүс нутгийг хамгаалахдаа стратегийн цөмийн зэвсгийг оролцуулаад бүх боломжоо ашиглах боломжтойг ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев өчигдөр анхааруулжээ.

Тэрбээр Украины эзлэгдсэн бүс нутгуудад өнөөдөр эхлэх бүх нийтийн санал хураалтыг “буцаах боломжгүй үйл явц” гэж тодорхойлсон байна.

“Донбассын бүгд найрамдах улсууд болон бусад бүс нутгийн нэгдэх хүсэлтийг ОХУ хүлээж авах болно. Орос улс цэргийн хүчээ дайчилгаагаар нэмэгдүүлээд зогсохгүй, стратегийн цөмийн зэвсэг, шинэ зарчимд суурилсан зэвсгийг оролцуулаад бүх зэр зэвсгээ тэдгээрийг хамгаалахад ашиглах боломжтой” гэж Медведев мэдэгджээ.

Өнөөдөр буюу Баасан гарагаас Украины Орост эзлэгдсэн Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудад эхлэх бүх нийтийн санал хураалтын үр дүн ямар гарах нь тодорхой байгаа. Өмнө нь 2014 онд Москвагийн эрх баригчид ийм санал хураалтын үр дүнд үндэслэн Крымийн хойгийг өөртөө нэгтгэж байв.

Гэхдээ үүнийг нь дэлхийн ихэнх улс орон хүлээн зөвшөөрөөгүй юм.

Оросын тал одоогоор дээрх бүс нутгуудыг бүрэн хянаж чадаагүй байгаа. Донецк мужийн газар нутгийн 60 хувь, Запорожье мужийн 66 хувь одоо Оросын цэргийн хяналтад байна.

Эх сурвалж: Reuters

Г.Занданшатар: Засгийн газрын гадаад өр 28.7 их наяд болсон
Г.Занданшатар: Засгийн газрын гадаад өр 28.7 их наяд болсон
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА