Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Соронзонг чөлөөлөхийг эсэргүүцсэн эцэг эхчүүд ГУРАВ дахь өдрөө жагсаж байна

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаал гаргаад буй.

Тэгвэл энэ шийдвэрийг эсэргүүцэж, III сургуулийн сурагчдын эцэг эхийн төлөөлөл БШУЯны гадаа цуглаан хийж байна. Эцэг эхчүүд "Ж.Соронзон захирал улсын мөнгө идээгүй. Бидний өгсөн мөнгийг хадгаламжинд хийж байгаад сургуулийн үйл ажиллагаанд зарцуулдаг. Гадаад багш нар нутаг буцах талаар яригдаж байна. Энэ нь хичээл тасалдах аюултай болж 2800 хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна, сургалт тасалдах, сургалтын чанар буурах эрсдлийг боловсролын сайд бий болгож байна. Бусад сургуулийг орос гурав шиг болгочихоод орос 3-г шүүмжилмээр байна. Сургуулийг улс төрийн тоглоом болгож байна. Нийт багш нарын 80-90 хувь гадаад багш нар байдаг гадаад зах зээлээс багш татах авчрах процесс өөрөө удаан явцтай шалгуур өндөртэй үйл ажиллагаа байдаг. Орос 3 ын статус бол Орос Монголын хамтарсан сургууль гэдэг. ОРОС ТАЛААС ХАРИУ өгөөгүй байхад шууд буулгах эрх байхгүй. Сайд хуриманд яваад 3 хоног ажилдаа ирээгүй. Эцэг эхчүүдийг Уулзах хүсэлт тавиад хүлээж авахгүй, албан бичгийн хариу хугацаандаа өгөхгүй байгаа юм байна.Томилгооны дараагийн хүн ирэхэд сургалтын чанар муудаж, олон хүүхэд хохирно. Соронзон захирлын өндөр шаардлагаар энэ сургууль маш чанартай сургалт явуулдаг" хэмээн ярьж байна.

Ж.Соронзонг чөлөөлөхийг эсэргүүцсэн эцэг эхчүүд  ГУРАВ дахь өдрөө жагсаж байна

“СУРУГА МОНГОЛ“-ын хэрэгт Генерал Б.Хурц, ЦЕГ-ын дарга асан М.Ганболд, Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэл, УЕП асан М.Энх-Амгалан, “буурал“ А.Гансүх нарыг ШАЛГАЖ БАЙНА
“СУРУГА МОНГОЛ“-ын хэрэгт Генерал Б.Хурц, ЦЕГ-ын дарга асан М.Ганболд, Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэл, УЕП асан М.Энх-Амгалан, “буурал“ А.Гансүх нарыг ШАЛГАЖ БАЙНА
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА