Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал зам, хүнд суртал, авлигын түгжээг цахим шилжилтээр тайлах талаар байр сууриа илэрхийллээ.
E-Mongolia систем төрийн 63 байгууллагын 680 гаруй үйлчилгээг амжилттай цахимжуулжээ. Тус байгууллагын 96-н шилдэг мэргэжилтэнтэй хамтран дараах асуудлыг шийдэхээр төлөвлөсөн байна.
- "Бид тоон гарын үсгийн тухай хуулийг баталсан. Одоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоогоор 300 орчим мянган тоон гарын үсэг түгээсэн боловч хэрэглээнд нэвтрэхгүй байна. Банк санхүү, баримт бичгийн баталгаажилт тоон гарын үсгээр хийгддэг цахим орчныг бүрдүүлнэ.
- Нээлттэй мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дүнд цугласан мэдээллүүдийг иргэдэд хүртээмжтэй түгээхэд E-Mongolia системийг ашиглана.
- “E-Business” гадны хөрөнгө оруулагчдад таатай цахим орчин үүсгэн хилийн чанадаас хуулийн этгээд үүсгэн байгуулах, гэрээ хэлэлцээ хийх, хөрөнгө оруулалтын харилцаанд оролцох боломжийг олгох платформ хийнэ" гэдгийг сайд Н.Учрал хэллээ.