Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнийг Орос руу явсан хойно...

Л.Оюун-Эрдэнэ “... Эдийн засгийн чуулганд оролцоно” гээд энэ сарын 6-ны мягмар гарагийн өглөө Орос руу нисэв. Өдрөөс нь түүнийг гөвж эхлэв, сошиалаар. Хоёр өдөр үргэлжлэв. Ганган “зодов” шүү. Боловсролын сайдынх нь популизм дээр дөрөөлжээ. Тэндээсээ түүний сургууль төгссөн дипломууд руу шилжиж байгаад нүдэв. Ёстой нэг кайф авмаар нүдлээ.

Ер нь ч тэгээд Л.Оюун-Эрдэнэ ингэж гөвүүлж байхдаа таарсан хүн л дээ. Гөвөх хүн ч олон байх ёстой. Тэр дайсан олонтой. Учир нь 2016 оны УИХ-ын гишүүн болсноосоо хойш л далчигнасан. Маш олон хүнийг хохироосон. МАНАН бүлэглэл, Хонгилын шүүгч, прокурорууд, 60 тэрбум хэрэг, “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн 49 хувь, Оюу толгойн гэрээ, Хөгжлийн банкны хэргийн олон “хохирогч” бий. Одоо нүүрсний хэрэг гэж яриад л яваад байна. Хэн ер нь өчнөөн жил болоод ирсэн амьдралаа Л.Оюун-Эрдэнээр самруулаад байхыг хүсэхэв дээ.

МАН, АН хамаагүйгээр ааш зан, амьдрал ахуй, сонирхол хообийгоороо нийлээд аятайхан л яваад ирсэн хэсэг бүлэг найзыг тэр яаж тав тухыг нь алдагдууллаа даа. Оюу толгойн гэрээг өөрчлүүлсэнээс нь болоод хувь эзэмшигч гадныхантай олон жил тохирч яриад, эх нь эцэхгүй, тугал нь турахгүй зохицоод ирсэн урдаа барьдаг улс төр бизнесийн нөхдийг юу болголоо доо. Хөгжлийн банкны том том дүнтэй мөнгийг айлгүй зээлдсээр өөрсдийнхөө амьдрал ахуйг хөгжүүлсээр ирсэн улстөрчдийг хэн ийм болгочихоод байгаа билээ дээ.

Л.Оюун-Эрдэнэ сүүлийн үед өчнөөн жил тээглэж гацсан төмөр замыг барьж, боомтуудыг дэлгэнэ гээд гүйчихсэн. Түүгээрээ бас л том том эрх ашгуудыг унагаж байгаа юм.

Ийм амгалан тайван байдалтайгаар 20, 30 жил болоод ирсэн бүхнийг хутган үймүүлж, тарааж нураагаад байгаа Л.Оюун-Эрдэнэд хэн дуртай байх билээ. Ингэж гөвүүлэхэд нь би лав "хохирогч" нь байсан бол “...Болж” гээд алга ташна. Ядаж ганц сэтгэгдэл шивнэ. Үүнээс гадна ингэж "нүдсэн" нь улс төр гэж нэг юмтай холбоотой байж мэдэх л юм. Л.Оюун-Эрдэнэ эрх баригч намын дарга, сөрөг хүчин түүнийг шөргөөж л байх учиртай.

Гэвч нэг сонин зүйл байна. Орост Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын усан цахилгаан станц ярьж, Монголд Л.Оюун-Эрдэнийг 10 жилийн сургууль төгссөн эсэхийг сошиалаар шүүгээд л...

Гэхдээ саяын хэд хоногийн “сэвэлт” нэг л танил технологиор явчихсан шүү. Өнгөрсөн жилийн өдийд болсон “Digital Mongolia”-гийнхтай дэндүү төстэй.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эгийн голын УЦС гацаанаас гарч, шатахууныг урт хугацаанд тогтвортой үнээр авахаар боллоо
Эгийн голын УЦС гацаанаас гарч, шатахууныг урт хугацаанд тогтвортой үнээр авахаар боллоо
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.