Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.Батчимэг: Амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болох даншиг наадамд 256 бөх барилдаж, хурдан морьдын уралдаан, сурын харваа болно

2022 оны наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам болох гэж байна. Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг "Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хүрээ цам даншиг наадмыг 2018 оноос сэргээж Гандантэгчинлэн хийдтэй хамтран зохион байгуулж ирсэн. 2018 онд уг наадмыг үзэхээр 2,500 жуулчин ирж байлаа.

Энэ жил коронавирусийн халдвар багассан тул НЗД-ийн зөвлөлөөс 2022 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр 36 эвент арга хэмжээний жагсаалт батлагдсаны нэг нь “Даншиг наадам-Хүрээ цам 2022” юм.

Монголын Аялал Жуулчлалын Холбооны 5-6 тур-оператор компанийн захиалга баталгаажсан. Өөрөөр хэлбэл уг наадмыг үзэхээр 150 жуулчин ирэхээр байна. Хувиараа үүргэвчтэй аялагчид, Гандантэгчинлэн хийдийн урилгаар гаднын улсаас хүндэт зочид ирнэ. Тиймээс даншиг наадмыг товлосон хугацаандаа буюу наймдугаар сарын 6, 7-ны амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.

Даншиг наадмын хөтөлбөрөөс дурдвал:

Наймдугаар сарын 6-нд:

  • Цам харайх ёслолын арга хэмжээ
  • Хүчит 256 бөх барилдана
  • Хязаалан, жороо, соёолон насны морьдын уралдаан болно
  • Морьт харвааны үзүүлбэр
  • Үндэсний сурын харвааны тэмцээн явагдана.

зураг

Жуулчдад сонирхолтой байлгах үүднээс дэлгэрүүлдэг. Тухайлбал залуу лам нар ном хаялцах мэтгэлцээн, балингийн урлалын зэрэг тэмцээнийг зохион байгуулна.

Дэлхийн аялал жуулчлалын холбооноос гаргасан ковидын өмнөх үеийн судалгаагаар нэг жуулчин өдөрт 150 ам.доллар зарцуулдаг бөгөөд 5-7 хонодог байна.

Гэхдээ одоо инфляц өссөн тул арай өөр судалгаа гарах байх. Тийм болохоор аялал жуулчлалын салбар, эвент зарцуулсан төсвөө буцаан олдог тул тодорхой хугацаанд тогтмол хөгжүүлэхээр баримт бичигт төлөвлөж оруулсан" хэмээн мэдээллээ.

Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг батлав
Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг батлав
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.