Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ICETOP: НАС ЯВЖ БАЙГАА Ч МӨНХӨД ХИП ХОПООРОО БАЙНА

Байгуулагдсан цагаасаа хойш Монголын өнөөгийн үеийн урлагийг соргогоор мэдэрч, Хип хоп урсгалын томоохон төлөөлөл болж чадсан хамтлаг бол ICETOP. Тэд “ICETOP” нэрээр овоглоод 26 жил болжээ. “Icetop”-ийнхон нас нэлээд явж байгаа ч мөнхөд хип хопоороо байж, үе үеийн тоглолтоороо тайзыг доргиож ирсэн, цаашдаа ч “мөнхөд” байх бизээ.

Түүнчлэн “Icetop”-ийнхон 26 жилийн ойн баяраараа фенүүддээ зориулж олон “онцлох” зүйлээр бэлэг барьж буй юм.

Тухайлбал “Icetop”-ийнхон Зургаан төрлийн NFT гаргасан бөгөөд 26 жилийн ойгоо тохиолдуулан 26 NFT эзэмшигчид өөрсдийн гарын үсэгтэй цомгийг бэлэглэхээр бэлджээ.

Зургаан төрлийн NFT:

-шинэ дуунуудыг сонсох эрхтэй болох

-бидэнтэй хамт тайзан дээр дуулах

-дараагийн клипэнд тоглох

-насан туршдаа бидний тоглолтонд уригдах

-шинээр гарсан цомгийн дээжээс авах

Зургаан төрлийн NFT-тэй дэлгэрэнгүй танилцах линк: https://mongolnft.com/collections/62a80a2dfb331a001ca4fbc8

Тасалбар худалдан авах: https://shoppy.mn/products/icetop-220618

Тасалбарын үнэ:

22,000₮ /Босоо/ – 1 хүний

100,000₮ /VIP/ – 1 хүний

500,000₮ /VVIP/ – 1 хүний

Холбоо барих утас: 86899999, 91150000

ICETOP хамтлаг феннүүддээ зориулж NFT гаргажээ
ICETOP хамтлаг феннүүддээ зориулж NFT гаргажээ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.