Нийслэлийн боловсролын газраас уламжлал болгон зохион байгуулдаг Тамирчин багш спортын тэмцээний гол зорилго нь сургууль, цэцэрлэгийн багш нарыг спортын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулах, нийтийн биеийн тамираар хичээллүүлж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багийн спортыг олон нийтэд сурталчилж ур чадварыг дээшлүүлэхэд оршино. Тэмцээнд Нийслэлийн 9 дүүргийн 560 гаруй багш оролцож байгаа бөгөөд 3Х3 сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр 2 үе шаттайгаар авьяас чадвар, ур ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.
Энэ жил Тэмцээнийг УИХ-ын гишүүн Н.Учралын тэргүүлдэг Монголын залуу багш нарын холбоо Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж байгаагаар онцлог. Тэмцээнд оролцож буй багш нарын зүгээс өнгөрсөн 2 жилийн турш коронавирусын цар тахлаас үүдэн Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын дунд спортын арга хэмжээ зохион байгуулагдаагүй бөгөөд багш нарын бие бялдар, оюуны хөгжилд хөрөнгө оруулалт хийн дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.