Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын командлал: Украин дахь мөргөлдөөн хэдэн жил үргэлжилнэ

Америкийн цэргийн командлалын хамгийн том төлөөлөгчдийн нэг, АНУ-ын армийн генерал Марк Милли хэлэхдээ, АНУ Зүүн Европ дахь Оросын түрэмгийллээс хамгаалахын тулд тэнд байрлах цэргийн баазынхаа тоог нэмэгдүүлэх замаар оролцоогоо өргөжүүлэх талаар бодож үзэх ёстой.

Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны даргаар ажилладаг Милли энэхүү саналаа мягмар гарагийн орой конгресст үг хэлэх үеэрээ гаргажээ.

Оросууд Украин руу довтолсоны дараа Пентагон Европт байрлуулсан цэргийн хүчнийхээ тоог эргэн харж, магадгүй бүс нутаг дахь Америкийн оролцоог нэмэгдүүлэх эсвэл зарим цэргээ дахин байршуулах шийдвэр гаргасан.

Генералын хэлснээр бол байнгын шинэ бааз байгуулахгүйгээр түр зуурын баазаар хязгаарлах, цэргийн бүрэлдэхүүнийг тогтмол сэлгэх замаар үүнийг хийх боломжтой юм. Үүний зэрэгцээ Польш, Румын, Балтийн орнууд зэрэг Зүүн Европын орнууд ийм тэлэлтийг санхүүжүүлэх ачааг дуртайяа үүрнэ гэж Марк Милли итгэлтэй байна.

Генерал Украины мөргөлдөөн нэг жилээс илүү үргэлжлэх болно гэсэн байр сууриа илэрхийлж, "Би хэдэн арван жилийн тухай хэлэхгүй, гэхдээ дор хаяж хэдэн жил үргэлжлэх нь тодорхой байна." гэлээ.

Милли өөрийн байр сууриа Москва АНУ болон НАТО-г бүхэлд нь Европ дахь цэргийн оролцоогоо багасгахыг удаан хугацааны турш тогтмол шаардсаар ирсэнтэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд энэ нь түүний хэлснээр Украины хязгаараас хол давсан бүс нутагт мөргөлдөөн удаан үргэлжлэх магадлалтайг харуулж байна гэжээ.

Эх сурвалж: ВВС

Х.Хэрлэн: Монгол Улсын экспорт, импортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна
Х.Хэрлэн: Монгол Улсын экспорт, импортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.