Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины хил дээр гацсан гадаад оюутнуудыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байна гэв

“Украйны хилийн шалган нэвтрүүлэхийн ажилтнууд Ази, Африк, Араб оюутнуудыг ялгаварлаж хил нэвтрүүлэхгүй байна” гэж Жэн Жак Кабияа гэх Африкаас ирсэн оюутан “Франс пресс” агентлагт ярилцлага өгчээ. Мөн тэрбээр “Украйны хилийн шалган нэвтрүүлэхийн ажилтнууднаас гадна жирийн украин ард иргэд ч биднийг ялгаварлан гадуурхаж байна” гэжээ.

Эм зүйч мэргэжлээр сурдаг, 30 настай оюутан Кабияа Харьковын бөмбөгдөлтөөс зугтаж Ням гаригийн шөнө Польшийн хил дээр Шегини тосгонд ирж хил гарахыг оролдоход, хилийн цэрэг хил дээрээс буцаажээ.

Хилийн цэргийнхэн “Та нар дайнаас зугтааж байна. Эндээ үлдэж, бидэнтэй хамт байлд. Чамайг ч, “харууд”-ыг бүгдийн явуулахгүй” гэж хэлж байсан гэв.

Кабия 36 цаг хил гарах гэж оролдоод чадалгүй буцаад Львов хотын вокзалд ирсэн байна. Тэндээ Конго Улсын оюутнуудтай нийлжээ. Кабияа “Энд жинхэнэ сүйрэл болж байна. Эндээс гарах арга хайсаар байна” гэж нэмж ярьсан байна.

Оюутнуудыг ялгаварлан гадуурхаж байгаатай холбогдуулж Нигери Улс, Өмнөд Африкийн Засгийн газраас иргэдтэй нь зөв харьцах шаардлага хүргүүлсэн байна. Мөн өнгөрөгч Даваа гаригт Африкийн Холбооноос “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан ноцтой үйлдэл” гадаад оюутнуудад гаргаж байгааг эрс эсэргүүцэж мэдэгдэл гаргасан байна. Одоогийн байдлаар цөөн тооны Ази, Африк, Арабын зарим улсын иргэд Украиныг орхин гарч чадсан гэжээ.

Эх сурвалж: https://www.channelnewsasia.com/world/foreign-students-stuck-ukraine-border-complain-racism-2530446

Дуучин Б.Отгонжаргалын бие даасан “Хун галуу“ тоглолт энэ сарын зургаанд болно
Дуучин Б.Отгонжаргалын бие даасан “Хун галуу“ тоглолт энэ сарын зургаанд болно
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.