Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Отгонжаргалын бие даасан "Хун галуу" тоглолт хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын 6- нд үзэгч олонд хүрнэ.
Энэхүү тоглолтод Монголын суут хөгжмийн зохиолчдын дуун бүтээлүүдээс гадна Монгол туургатан, ястнуудын ардын болон бэсрэг уртын дуунууд эгшиглэх нь. Дуучин бүсгүйн зүгээс энэ удаагийн гурав дахь бие даасан тоглолтоо Монгол туургатнуудын ардын болон уртын дуунуудыг Монгол сонгодог попера хэлбэрт оруулан дуулж байгаагаараа онцлог гэдгийг тодотгож байгаа юм.
Мөн дуун бүтээлүүдийн хөгжим мимфони оркестрын тансаг зохицол бүхий найруулгатайгаар эгшиглэнэ.