Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УКРАЙН: 2-р сарын 27-ны өдрийн үйл явдлын хураангуй

-Ням гарагийн орой Украины томоохон хотуудад агаарын дайралтын дуут дохио дахин сонсогдов. Украины тал Оросын нисэх онгоц болон агаарын довтолгооноос хамгаалах “Бук-М1” системийг устгасан тухай мэдээлсэн байна.

-Өдрийн 15:50 цагийн үед Оросын арми Бердянск руу орж, хотыг хяналтдаа авав. Украин үүнийг баталсан ч цэргийнх нь тэнд байхгүй гэж мэдэгджээ.

-Киев тийм ч их зүйл хүлээхгүй гэж мэдэгдсэн ч Украин, Орос хоёр хэлэлцээ хийхээр тохиролцсон. Хэлэлцээ өглөө эхлэх төлөвтэй байна.

-Ням гарагийн үдээс хойш Житомир нисэх онгоцны буудал руу Беларусийн нутаг дэвсгэрээс пуужингийн цохилт өгсөн гэж Украин мэдэгдэв. Мөн Запорожье, Житомирт агаарын цохилт өгсөн байна.

-Беларусийн эх сурвалжийн мэдээлснээр, Беларусийн цэргийнхэн Украин руу довтлохоор бэлтгэж байж магадгүй байна.

-Барууны орнууд хориг арга хэмжээ авч, Украинд тусалсаар байна. Европын холбоо түүхэндээ анх удаа мөргөлдөөн болж буй бүсэд албан ёсоор зэвсэг нийлүүлж эхэлнэ.

-Европ Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох RT, Sputnik сувгийг бүрэн унтраахаар бэлтгэж байна. Их Британид Ерөнхий сайд Борис Жонсон Британийн хэвлэл мэдээллийн зохицуулагч Ofcom-д RT сувгийг ёс зүйн хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг шалгахыг үүрэг болгов.

-Түүнчлэн Европын холбоо Оросын нисэх онгоц, тэр дундаа хувийн онгоцыг холбооны улсын агаарын орон зайд нэвтрүүлэхийг зогсооно гэдгээ мэдэгдэв.

Эх сурвалж. ВВС

ЭМЯ: Коронавируст халдварын 166 тохиолдол шинээр батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
ЭМЯ: Коронавируст халдварын 166 тохиолдол шинээр батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.