Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Махны үнэ 270-490 төгрөгөөр өсөв

Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг танилцууллаа.

Махны үнэ:

Хоёрдугаар сарын IV долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12293 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 14235 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 272 (1.9%) төгрөгөөр өсөж, үхрийн цул махны үнэ 243 (1.5%) төгрөгөөр өссөн байв.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 11500 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 17500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 490 (4.2%) төгрөгөөр өсөж, хонины цул махны үнэ 53 (0.4%) төгрөгөөр буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 10500 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14800 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ:

Хоёрдугаар сарын IV долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1490-1800 төгрөг, 1-р зэргийнх 1310-1600 төгрөг, 2-р зэргийнх 969-1200 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1490-1800 төгрөг, 1-р зэргийн гурил 1300-1600 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Хүнсний ногооны үнэ:

Хоёрдугаар сарын IV долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 1.7 хувиар буурч 2995 төгрөгөөр, монгол байцай 0.4 хувиар өсөж 2488 төгрөгөөр, монгол хүрэн манжин 1.1 хувиар буурч 3574 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар

Давааны цаадах даваа буюу “Дайн ба Монгол”
Давааны цаадах даваа буюу “Дайн ба Монгол”
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.