Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жижиг, дунд бизнесүүдийг дэмжих зорилгоор 8 сая ам долларын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ

Голомт банк нь олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дунд болон урт хугацааны санхүүжилтийн боломжит бүхий л шийдлээр дамжуулан бизнесийн өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, шинээр гарч ирж буй зах зээлийн ерөнхий хөгжлийг дэмжиж, ЖДҮ эрхлэгчдийн нөлөөлөл, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхийг зорьдог билээ.

Энэ зорилтын хүрээнд Голомт банк олон улсын түншлэлээ өргөжүүлж, 2021 оны 12 сарын 23-ны өдөр Швейцарийн тэргүүлэгч хөрөнгө оруулалтын менежментийн компани болох Symbiotics S.A.-ийн удирддаг Micro, Small & Medium Enterprises Bonds S.A- сантай 3 жилийн хугацаатай 8 сая ам.долларын санхүүжилтийн гэрээг амжилттай байгууллаа. Энэхүү урт хугацааны санхүүжилтийг цар тахлын үеийн болон дараах үеийн бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор зарцуулах юм.

Symbiotics SA нь хөгжиж буй орны зах зээл дэх бичил болон жижиг, дунд үйлдвэр, бага, дунд орлоготой өрхүүдийг санхүүжүүлэх зорилготой хөрөнгө оруулалтын томоохон компани юм. Symbiotics нь 2005 оноос хойш хөгжиж буй 95 орны 520 гаруй компанид 6,5 тэрбум ам.долларын 6500 орчим хэлцлийг зохион байгуулсан туршлагатай. Түүнчлэн 80 гаруй хөгжиж буй орны 1000 гаруй санхүүгийн байгууллага, зуучлагчдыг хамардаг бөгөөд түүнээс гадна хууль эрх зүйн хяналт, комплайнсын шалгалт, зээлийн эрсдэлийн зэрэглэл, нийгмийн хариуцлагын зэрэглэл, санхүүгийн болон үйл ажиллагааны зөвлөх тайлан, санхүүжилтийн чадавхын шинжилгээ гэх мэт үйлчилгээг үзүүлдэг байна.

сонин mn

Голомт банк нь 2021 оны 12-р сарын 31-ний байдлаар 7.9 их наяд төгрөгийн активтай, аж ахуйн нэгж, жижиг дунд бизнес эрхлэгчид болон жижиглэн худалдаа эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлэгч Монгол Улсын тэргүүлэгч банкyуудын нэг юм. Бид харилцагчдадаа тогтвортой бизнесийг бий болгоход нь туслах зорилготой бөгөөд энэхүү зорилгынхоо хүрээнд харилцагчдадаа таатай, олон талт санхүүжилтийн шийдлүүдийг хүргэхээр ажиллаж байна.

ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.