Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-аас хаслаа

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралджээ. Уг хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.

Тус хорооны дарга Б.Баярбаатар "МАН-ын дүрэмд орсон сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Намын гишүүн нь цаг хугацаанаас үл хамаарч авлига албан тушаалын гэмт хэрэгт буруутай нь шүүхээр тогтоогдож, ял шийтгэл эдэлж байсан бол намын сонгуульт албан тушаалт нэр дэвшихгүй, улс төрийн дэмжлэг авахгүй, улс төрийн бүх сонгуульд нэр дэвших боломжгүй болгосон.

МАН-аас улс төрийн өндөр албан тушаалд нэр дэвшин сонгогдож ажиллаж байх хугацаандаа авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдсан тохиолдолд өөрийн хүсэлтээр түдгэлзэх хүсэлтээ ирүүлдэг. Ингээгүй тохиолдолд Хяналтын ерөнхий хороо хуралдаж, намын гишүүнээс нь түдгэлзүүлэх дүрэмтэй.

Энэхүү дүрмийн нэмэлт өөрчлөлтийг ес хоногийн өмнө Улсын дээд шүүх бүртгэгдсэн. Намаас гарсан тухай асуудлын талаар эхэлж хэлэлцлээ.

Албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон зэрэг зүйлчлэлээр ял шийтгэл сонсоод, энэ хугацаа нь дуусаагүй зарим гишүүнийг намаас гарсанд тооцсон. УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-ын гишүүнчлэлээс гарсанд тооцлоо" гэлээ.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гол буруутан нь “ТУЗ“
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гол буруутан нь “ТУЗ“
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.