Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: “Тэнгэр шиг бай“ шүлгийг орос руу орчуулж камилад илгээх сэн

Бээжин-2022 олимпын уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрийн тэмцээн өчигдөр болж өндөрлөлөө. Камила Валиева сэтгэл санааны хүнд нөхцөлд байсан ч гайхамшигтай гулгаж, 82.16 оноо авсан юм. Шилдэг гэдгээ дахин баталж, нэгдүгээр байраа хадгалсаар байгаа билээ.

Түүний хүнд нөхцөлд үзүүлсэн үзүүлбэр олон хүний сэтгэлийг хөдөлгөөд буй. Үүнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ч уярчээ.

Тэрбээр өөрийн цахим хуудастаа "15 хан настай Камила Валиева. Энэ бяцхан охиноос ямар их тэсвэр тэвчээр, эрч хүч, ялагдашгүй сэтгэлийн тэнхээ гарч байна вэ.

ТЭНГЭР ШИГ БАЙ...гэж Дашбалбар агсны шүлгийг оросоор орчуулж явуулах юм сан. Алтан медалиа зүүх алтан агшинг нь удахгүй хамтдаа харна гэдэгт итгэж байна. ТЭНГЭР ШИГ БАЙ КАМИЛА" гэжээ.

Камила Валиева маргааш буюу энэ сарын 17-нд шийдвэрлэх үзүүлбэрээ үзүүлэх юм.

ЭМЯ: Коронавируст халдварын 834 тохиолдол шинээр батлагдаж, нэг иргэн нас баржээ
ЭМЯ: Коронавируст халдварын 834 тохиолдол шинээр батлагдаж, нэг иргэн нас баржээ
 
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.