Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Камила Валиева: Үнэхээр хүнд өдрүүд байлаа

Оросын уран гулгалтын тамирчин Камила Валиева допингийн дуулианд холбогдсон. Харин Спортын арбитрын шүүхээс (CAS) түүнийг Бээжингийн өвлийн олимпийн наадамд өрсөлдөх эрхийг нь нээж өгч, нэр төрийг нь цэвэрлэсэн. Өмнө нь түүний өнгөрсөн арванхоёрдугаар сард авсан дээжээс допинг илэрснээс Камилагийн олимпод өрсөлдөх эрхийг нь Олон улсын олимпийн хороо, Олон улсын скейтийн холбоо, Дэлхийн допингийн эсрэг агентлагаас түдгэлзүүлээд байв. Шинжилгээний хариу Валиеваг багийн төрлөөр алтан медаль авсных нь дараа зарлагдаж, олны анхаарлыг татсан. Улмаар Спортын арбитрын шүүхээс шуурхай хурал зарлан асуудлыг хэлэлцсэн юм.

Камила Валиева өнөөдөр /2022.2.15/ өвлийн олимпод уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр үзүүлбэрээ үзүүлнэ.

Тэрбээр допингийн дуулианаас хойш анх удаа Оросын "Channel 1" сувагт өгсөн яриандаа "Надад үнэхээр хүнд өдрүүд байлаа. Би бүх л сэтгэл хөдлөлөө гаргасан. Би одоо баяртай байна. Гэхдээ сэтгэлзүйн хувьд туйлдсан. Баярын бас гунигийн маш их нулимс урсгасан. Би олимпод оролцож байгаадаа баяртай байгаа ч үүнээс илүү эх орноо төлөөлж байгаадаа баяртай байна. Би бүх хүч чадлаа дайчилж, үзүүлбэрээрээ үр дүнг нь харуулахыг хүсч байна. Спортын арбитын шүүхийн сонсгол долоон цаг үргэлжилсэн. Бидэнд 20 минутын завсарлага өгсөн. Би тэнд суугаад ажиглаж байлаа. Энэ үнэхээр хүнд байсан. Гэхдээ л энэ миний давах ёстой сорилт байсан" гэж ярьжээ. Мөн тэрбээр өөрийг нь дэмжиж байсан бүх хүмүүст талархснаа илэрхийлжээ.

RT

Спортын арбитрын шүүхээс 15 настай Камила Валиеваг наснаасаа шалтгаалан Дэлхийн допингийн эсрэг агентлагийн "хамгаалагдсан хүн" төрөлд багтах ёстойг онцолж, 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны шинжилгээний дүнг 2022 оны хоёрдугаар сарын 8-ныг хүртэл мэдээллээгүйг шүүмжилсэн байна. Энэ нь түүнийг хууль ёсны дагуу тайлбар өгч, өөрийгөө хамгаалах цаг хугацаа олгоогүй гэж үзсэн аж.

Өдрийн сонин

Сар бүрийн 1-ний өдөр архи, согтууруулах ундаа зарахгүй байх шийдвэрийг хүчингүй болголоо
Сар бүрийн 1-ний өдөр архи, согтууруулах ундаа зарахгүй байх шийдвэрийг хүчингүй болголоо
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.