Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 26-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Оюу толгой” ХХК-тай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурна
“Оюу толгой ХХК”-тай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г байгуулах талаар холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд даалгалаа.
Оюу толгой уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэглээг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс хангах “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний төслийг эцэслэн боловсруулж дуусчээ. Засгийн газрын хуралдаанаас гэрээг баталгаажуулж, үзэглэх эрхийг өгсөн байна. Өнөөдөр гарын үсэг зурна.
Гэрээ байгуулагдсанаар “Тавантолгой дулааны цахилгаан станц”-ыг барьж байгуулах төслийн санхүүжилтэд чухал нөлөө үзүүлэх бөгөөд жил бүр 173 сая ам.долларын импортын цахилгааныг дотоодоос худалдан авснаар Монгол Улсын гадаад худалдааны тэнцэлд эерэг нөлөө үзүүлэх юм.
Замын-Үүд боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш 816 чингэлгээр 13496 тн ачаа татаж аваад байна
Замын-Үүд авто замын боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Замын-Үүд, Эрээн автозамын боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш энэ сарын 25-ны байдлаар чингэлэг солилцох талбайгаас 816 чингэлгээр 13496 тн чаа татаж аваад байна. Чингэлгийн тоог нэмэх талаар Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна. Замын-Үүд боомтын ачаа тээврийн ачааллыг бууруулах, хуваалцах үүднээс одоо ажиллаж байгаа Гашуунсухайт, Ханги, Булган боомтоор импортын ачаа барааг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн Ханги-Мандал боомт дээр чингэлэг солилцох талбай байгуулах боломжийг судалж байна.
Ирэх хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар Боловрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Мэргэжлийн байгууллагууд коронавирусын тархалт энэ сарын сүүл, хоёрдугаар сарын эхний арав хоногт оргил үедээ хүрнэ тооцоолж байна. Иймд сурагчдын амралтыг долоо хоногоор сунгаж, ирэх хоёрдугаар сарын 14-өөс дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ
Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байна.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. Хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ.
МСҮТ БОЛОН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 7-ноос зайн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. Хоёрдугаар сарын 28-наас танхимаар хичээллэнэ.
2022 оны нэгдүгээр сарын 24-ний байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины III тунд цэцэрлэгийн багш нарын 78.7, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 69.3, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын 68.3, их, дээд сургуулийн багш нарын 58 хувь нь тус тус хамрагджээ.
Мөн 12-15 насны хүүхдийн 77.5, 16-17 насны хүүхдийн 85.2 хувь нь вакцины II тунд, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдын 64.7 хувь нь II, III тунд, их, дээд сургуулийн оюутны 40.1 хувь нь III тунд тус тус хамрагдаад байна.
Товч мэдээ
· Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн явцыг Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавраар үүрэг болгосон хөгжлийн хязгаарлагч хүчийн зүйлсийг шийдвэрлэх ерөнхий цогц төлөвлөгөөг үүрэг өгсөн хугацаанд боловсруулж, танилцуулахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
· “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг баталлаа. Тус газар нь шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах, Засгийн газрын харьяа байгууллагууд, хувийн хэвшил болон олон улсын оролцогч талуудыг уялдаатай, үр дүнтэй хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиг үүрэгтэй байна.
· Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд оролцсон талаар танилцуулга хийлээ. Гүний уурхайн огтлох малталтын анхны тэсэлгээг хийснээр үйл ажиллагаа нь эхэлж, гүний уурхайг 2023 оны эхний хагаст ашиглалтад оруулах бодит нөхцөл бүрдлээ.
· Газрын тосны бүтээгдэхүүний импортын олон талт эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын хилийн зурваст дахь (хавсралтаар заасан) байршил, газрын хилийн заагийн солбицол, талбайн хэмжээ бүхий газруудыг газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачих агуулах барих зориулалтаар ашиглахыг зөвшөөрлөө.
· Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулга хийлээ.
- Төмөр-Очирын Ням-Очирыг Боловсролын ерөнхий газрын даргаар томиллоо.
УЛСЫН АВАРГА МАЛЧИН, ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, ТАРИАЛАНЧ ШАЛГАРЛАА
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч шалгаруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
“УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР
- Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн малчин Батсүхийн Болдбаатар, Жаргалант сумын Хоолт багийн малчин Лүнд-Очирын Содномдорж, Ихтамир сум Бугат багийн малчин Содномцэрэнгийн Отгонжаргал, Хайрхан сум Могой багийн малчин Баянжаргалын Балдан, Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин Ишдоржийн Сандуй;
- Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаагчин багийн малчин Мажекийн Болысхан, Бугат сумын Хатуу багийн малчин Зеймолдагийн Абай, Ногооннуур сумын Бахлаг багийн малчин Шалханы Хуандых;
- Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Улаан-Үзүүр багийн малчин Дагвадоржийн Гансүх, Богд сумын Алтай багийн малчин Санги-Очирын Батмөнх, Галуут сумын Сүмбэр багийн малчин Рэнцэндаваагийн Лхагвасүрэн, Өлзийт сумын Бийрийн уулзвар багийн малчин Мигдоржийн Амарсайхан, Эрдэнэцогт сумын Эрхэт тамч багийн малчин Цэдэвсүрэнгийн Батсайхан;
- Булган аймгийн Гурванбулаг сумын Тогоо багийн малчин Дашдэндэвийн Цэлхаасүрэн, Орхон сумын Халиун багийн малчин Ёндонжамцын Мандах, Хутаг-Өндөр сумын Хантай багийн малчин Гэндэнжамцын Баасанжаргал, Бүрэгхангай сумын дэрст багийн малчин Нувааны Эрдэнэбат, Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн малчин Содномын Бүрэн;
- Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн малчин Чулуунбаатарын Лхагваа, Тайшир сумын Далан багийн малчин Дэлгэрийн Батболд, Тонхил сумын Алтан соёмбо багийн малчин Бат-Очирын Мянганбаяр, Төгрөг сумын Тунгалаг багийн малчин Тардадын Чулуунбаатар, Цээл сумын Жаргалт багийн малчин Чулуунбатын Гансүх;
- Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн малчин Нацагдоржийн Баярсайхан, Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин Ганболдын Одсүрэн;
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Дагвачоймболын Шинэзориг, Хонгор сумын Зулзага багийн малчин Нямаагийн Батхуяг, Орхон сумын Энх тал багийн малчин Пунцагийн Түмэндэмбэрэл;
- Дорноговь аймгийн Айраг сумын Нард багийн малчин Дашцэрэнгийн Гангандорж, Алтанширээ сумын Зараа багийн малчин Содовын Дашзэвэг, Даланжаргалан сумын Элдэв багийн малчин Норовсамбуугийн Буяндэлгэр, Өргөн сумын Баянмөнх багийн малчин Маамын Баярдаваа;
- Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн малчин Цогийн Отгонбаатар, Дашбалбар сумын Сэвсүүл жараахай багийн малчин Балдандоржийн Баярцогт, Баянтүмэн сумын Жаргалант багийн малчин Оюунбалдангийн Ирэнбар, Цагаан-Овоо сумын Зүрх багийн малчин Цэрэндашийн Жаргалсайхан;
- Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн малчин Ишгэний Баттөмөр, Эрдэнэдалай сумын Цагаан овоо багийн малчин Цэгмидийн Мөнхбаяр, Цагаандэлгэр сумын Дэлгэрэх зам багийн малчин Батсуурийн Баянмөнх, Эрдэнэдалай сумын 3 дугаар багийн малчин Лхагвагийн Рашзэгвэ;
- Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багийн малчин Отгонрагчаагийн Ганбат, Эрдэнэхайрхан сумын Багануур багийн малчин Риваадын Хишигт, Яруу сумын Хэц-Улаан багийн малчин Пандын Ширбазар;
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын Халиун багийн малчин Аюурын Алтанхуяг;
- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн малчин Чинбатын Авирмэд, Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн малчин Лхагвадоржийн Төрбат, Бат-Өлзий сумын Бүрэгтий багийн малчин Чулуунбаатарын Дашлхагва, Баянгол сумын Хаяа багийн малчин Чулуунбатын Баянмөнх, Богд сумын Хөөвөр багийн малчин Цэений Өлзийсайхан, Бүрд сумын Их борогдой багийн малчин Мандахбаярын Ганзориг, Зүүнбаян-Улаан сумын Хад багийн малчин Сумъяагийн Жанцанпунцаг, Сант сумын Царги багийн малчин Намсрайн Наран, Төгрөг сумын Мазар багийн малчин Дангайдаваагийн Пүрэвдорж;
- Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэн булаг багийн малчин Баяагийн Мөнхтөр, Хүрмэн сумын Жанжин багийн малчин Батчулууны Түмэнбаяр, Цогтцэций сумын Сийрст багийн малчин Төгсийн Мөнхбат, Цогт-Овоо сумын Бор тээг багийн малчин Өөдөсийн Батпүрэв ;
- Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн малчин Дайрийн Буджав, Сүхбаатар сумын Ланз багийн малчин Балжиннямын Хатанбаатар, Дарьганга сумын Өрнө дэрс багийн малчин Халзангийн Сүхбаатар, Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Мягмарын Чулуунбат;
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн малчин Жамаагийн Пүрэв, Жавхлант сумын Бумбат багийн малчин Содномын Зандан;
- Төв аймгийн Алтанбулаг сумын Замт багийн малчин Үржингийн Даваадорж, Баянжаргалан сумын Эрдэнэ багийн малчин Тогосын Дашдаваа, Баян-Өнжүүл сумын Бүрд багийн малчин Цэрэндоржийн Бат-Очир, Баянцагаан сум Баян айраг багийн малчин Пүрэв-Аюушийн Баньд, Эрдэнэсант сумын Баян-Уул багийн малчин Жанчивын Ёндон;
- Увс аймгийн Давст сумын Торхилог багийн малчин Пүрэвийн Чимидцэдэн, Малчин сумын Баянмандал багийн малчин Сурангийн Алтанхүү, Наранбулаг сумын Алдар багийн малчин Батаагийн Гантулга, Өмнөговь сумын Орлого багийн малчин Жумдаагийн Сайнжаргал, Өндөрхангай сумын Цагааннуур багийн малчин Галбадрахын Батбаатар, Сагил сумын Өндөр мод багийн малчин Пунгаагийн Зоригоо, Хяргас сумын Хангай багийн малчин Чимэдийн Гансүх, Улаангом сумын 8 дугаар багийн малчин Норслойн Гантулга;
- Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн малчин Хожгорын Балдан, Мөнххайрхан сумын Хаг багийн малчин Эрхэмбаярын Эрдэнэбат, Мянгад сумын Цагаан булан багийн малчин Бямбын Хаш-Эрдэнэ, Чандмань сумын Сүлжээ багийн малчин Баатар-Аюушийн Батцэнгэл, Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Чанагийн Цэдэндамба;
- Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Хавтага багийн малчин Ренчингийн Цогтцэмбэл, Төмөрбулаг сумын Нарийн багийн малчин Лунхайн Тэгшбаяр, Улаан-Уул сумын Мунгараг багийн малчин Чойжингийн Бахийт, Цагаан-Уул сумын Агар багийн малчин Банзайн Цэнд-Аюуш, Галт сумын Нүхт багийн малчин Ганжуурын Өлзийбаяр;
- Хэнтий аймгийн Батноров сумын Баян багийн малчин Баадын Гантулга, Баян-Адарга сумын Жаргалант багийн малчин Алтансувдын Одгэрэл, Баянмөнх сумын Дулаан багийн малчин Батнасангийн Буяндалай, Баянмөнх сумын Хэрлэн багийн малчин Базарын Алтанзаяа, Баянхутаг сумын Улаан-Өндөр багийн малчин Лувсандаржаагийн Цог, Биндэр сумын Баян-Өндөр багийн малчин Сандуйжавын Чинбат, Галшар сумын Баянбадрал багийн малчин Минжүүрийн Лхажав, Дархан сумын Дотуур булаг багийн малчин Гансүхийн Батхишиг, Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн малчин Цэрэндоржийн Цэрэнням, Мөрөн сумын Зөөлөн багийн малчин Догсомжавын Батхуяг, Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн малчин Чулууны Оюунбаатар, Хэрлэн сумын Ишгэн толгой багийн малчин Жамбалсүрэнгийн Рагчаа, Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Нацагдоржийн Баттулга;
- Улаанбаатар хотын Багануур дүүргийн 4 дүгээр хорооны малчин Дашдондогийн Отгонбаяр
“УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН”-ААР
- Баян-Өлгийн аймгийн Дэлүүн сумын Бугат багийн малчин Гончигийн Манарбек;
- Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн малчин Банзрагчийн Мулч;
- Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Агаруут багийн малчин Чулууны Батхүрэл;
- Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн малчин Бэхбатын Бэххуяг;
- Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн малчин Гончигийн Сандаг-Очир;
- Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өгөөмөр багийн малчин Жигмэдийн Хундаваа;
- Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн малчин Дугаржавын Даваа;
- Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга багийн малчин Түмэндэмбэрэлийн Мэндсайхан
“УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”-ААР
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн саальчин Цэвэлдоржийн Дулмаа;
- Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Өвгөн жаргалант багийн саальчин Дамбын Болормаа;
- Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн саальчин Чүлтэмийн Дарьсүрэн;
- Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн саальчин Тавхайн Дулам;
- Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн саальчин Даваадоржийн Алдарцэцэг;
- Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн саальчин Ганбаатарын Бямбасүрэн
“УЛСЫН АВАРГА ФЕРМЕР”-ЭЭР
- Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн фермер Самбуудоржийн Хүрэлхүү;
- Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн фермер Маамын Адъяасүрэн;
- Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэн далай багийн фермер Баасанжавын Буянбат;
- Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн фермер Дамдинсүрэнгийн Алтансүх;
- Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга багийн “Жигд хүч” ХХК-ийн “Шим агро” ферм;
- Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн фермер Чимэднамжилын Жамбалдаш;
- Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн фермер Баасанхүүгийн Энхбаяр
- Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Цэрэндоржийн Дамдинсүрэн;
- Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Бямбадоржийн Даваахүү
“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-ООР:
- Булган аймгийн Баян-Агт сумын “Актив агро” ХХК;
- Булган аймгийн Рашаант сумын “Ти эн эс эн ти” ХХК;
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Дархан тооромт” ХХК;
- Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “Ивэн түрүү” ХХК;
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Шүрэн тариа” ХХК;
- Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Агрошим” ХХК;
- Төв аймгийн Цээл сумын “Цээлийн хур” ХХК;
- Төв аймгийн Эрдэнэсант сумын “Хөнөг нуур” ХХК;
- Төв аймгийн Угтаалцайдам сумын “Жаврай үр” ХХК;
- Орхон аймгийн Жаргалант сумын “Орхон тариа” ХХК;
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Жи эн эф холдинг” ХХК;
- Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хөх бүрд” ХХК
“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-ААР:
- Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэн Мешелийн Хуаныш;
- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн Хуатханы Жандос;
- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Самдангийн Оюунсүрэн;
- Говь-Алтай аймгийн Бигэр сумын иргэн Ивановийн Болдбаатар;
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Жумдаагийн Cувдаа;
- Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэн Дашчирэвийн Болортуяа;
- Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Лувсандоржийн Баттогтох;
- Ховд аймгийн Ховд сумын иргэн Муханы Хавалбай;
- Ховд аймгийн Мянгад сумын иргэн Азаханы Авдал;
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Жамсрангийн Болдбаатар;
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэн Санхүүгийн Цэнд-Аюуш;
- Өвөрхангай аймгийн Төгрөг сумын иргэн Аюушийн Донид;
- Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн иргэн Цогзоогийн Сүнжидмаа;
- Булган аймгийн Сэлэнгэ сумын “Ингэт толгой” ХК-ийн механикжуулагч Могойторын Сүхбаатар;
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Булган буудайн түрүү” ХХК-ийн механикжуулагч Алтангэрэлийн Батсайхан;
- Орхон аймгийн Жаргалант сумын “Хангарьд ажнай” ХХК-ийн механикжуулагч Чойжамцын Бямбацогт;
- Төв аймгийн Цээл сумын “Цүнхлээ төв” ХХК-ийн механикжуулагч Энэбишийн Ганбаатар;
- Төв аймгийн Угтаалцайдам сумын “Уушиг баян” ХХК-ийн механикжуулагч Санжмятавын Энхболд;
- Төв аймгийн Баянцогт сумын “Гуна” ХХК-ийн механикжуулагч Долгорсүрэнгийн Гомбосүрэн;
- Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Өгөөж мандал уул” ХХК-ийн механикжуулагч Галбадрахын Энхбаяр;
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Өглөгчийн хэрэм” ХХК-ийн механикжуулагч Юрагийн Эрдэнэбат нар тус тус шалгарлаа.